КАЗАХ ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ Н.ТОТГУС ГУАЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ГАРЫН БЭЛЭГ БАРИЛАА

2023.03.23

Казах түмний баяр Наурыз тохиож байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хэрлэн сумын V багт оршин суугаа Н.Тотгус гуайн гэрт зочлон хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Биднийг зочлохоор очиход дастархан буюу дэлгэсэн ширээн дээрээ долоогоос доошгүй нэр төрлийн элбэг дэлбэг идээ унд дэлгэн найрсгаар хүлээн авч хамгийн хүндтэй зочиндоо өргөн барьдаг сүүжний махаар дайлсан юм
Дэлгэрэнгүй

ЗҮҮН БҮСИЙН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛНО

2023.03.23

2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2023 оны хаврын тариалалтыг угтаж, аймгийн "Тариаланчдын зөвлөгөөн болон Зүүн бүсийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн"-ий арга хэмжээг тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Итгэл төгс нөмөр сан ТББ-ын залуус Орон нутгийн ЗДТГ-ын төлөөлөл, төрийн байгууллагуудын төлөөллүүд Дундговь аймгийг зорин очиж бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа

2023.03.22

Итгэл төгс нөмөр сан ТББ-ын залуус Орон нутгийн ЗДТГ-ын төлөөлөл, төрийн байгууллагуудын төлөөллүүд Дундговь аймгийг зорин очиж бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа
Дэлгэрэнгүй

НАУРЫЗ КҮТТЫ БОЛСЫН

2023.03.22

Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, Наурызын баярын мэндийг казах түмэндээ дэвшүүлье. Нийт казах түмэн минь аялгуут домбороо эгшиглүүлж, айтыс дуугаараа түрлэг өргөн, айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөе.
Дэлгэрэнгүй

Б.САРАНХҮҮ: “ХЭНТИЙ АЙМГААС БОДИЛБИЛДИНГ, ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИД ТӨРӨН ГАРЧ БАЙГАА ШҮҮ” ГЭДГИЙГ ХАРУУЛСАН ТЭМЦЭЭН БОЛСОН

2023.03.21

Аймгийн Засаг дарга орон нутгаа төлөөлөн бодибилдинг, пауэрлифтингийн нийслэл, улсын аварга шалгааруулах тэмцээнд амжилттай оролцож, аймгийнхаа нэрийг гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэн “Баярын бичиг” гардуулсан талаар мэдээлсэн. Эн эүеэр “Хадун” фитнесийн үүсгэн байгуулагч, ОУХМ, дасгалжуулагч Б.Саранхүү Хэнтий аймгаас бодибилдинг болон пауэрлифтингийн тамирчид төрөн гарч байгаа гэдгийг онцолсо
Дэлгэрэнгүй

БОДИБИЛДИНГ, ПАУЭРЛИФТИНГИЙН ТЭМЦЭЭНД АЙМГАА ТӨЛӨӨЛӨН АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧДАД “БАЯРЫН БИЧИГ” ГАРДУУЛЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2023.03.21

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав бодилбилдинг, пауэрлифтингийн нийслэл, улсын аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймгаа төлөөлөн амжилттай оролцож долоон медаль авч ирсэн тамирчидтай уулзан баяр хүргэж “Баярын бичиг”, мөнгөн шагнал гардууллаа.
Дэлгэрэнгүй

ЗӨВЛӨМЖ: ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА, ЦАГ АГААРЫН ОНЦ АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

2023.03.21

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, хүчтэй салхи, шороон шуургатай байна. Иймд иргэд:
Дэлгэрэнгүй

"ХЭНТИЙ АЙМГИЙН АЛДАРТ МАЛЧИД" НОМЫН ДЭЭЖЭЭС ӨРГӨН БАРИЛАА

2023.03.20

Аймгийн 100 жилийн ойн баярт зориулан Норовлин сумын уугуул, Монгол Улсын Аварга малчин, Мал аж ахуйн Академийн Хүндэт профессор Сэнгээгийн Энхбаатар өөрийн эмхэтгэсэн “Хэнтий аймгийн алдарт малчид” номын дээжээс өргөн барилаа. Номын цагаан буян үргэлж дэлгэрч байх болтугай
Дэлгэрэнгүй

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 60 ОРЧИМ АЛБАН ХААГЧ ДАЙЧЛАГДАН АЖИЛЛАЖ БАЙНА

2023.03.20

Хан Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар “Төрийн байгууллагуудын бүлэг” гарган бүтээн байгуулалтын ажилд дайчлахаар шийдвэрлэсэн.
Дэлгэрэнгүй

АГЕНТЛАГ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

2023.03.20

Агентлаг байгууллагын дарга нарын хурал өнөөдөр Иргэний танхимд боллоо. Хурлаар аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 100 жилийн ойн баяр наадмын хүрээнд хийгдэх ажлууд болон бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгөв. Мөн Хэрлэн сум, Хэнтий Ус ХХК, Харгуй ТӨХК болон бусад агентлаг байгууллагын дарга нарт авто замын эвдрэл гэмтлийг засварлах, ус, дулаан, бохирын худгуудын тагийг шалгаж аюулгүй байдлыг хан
Дэлгэрэнгүй

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2023.03.20

Сэцэн ханы ордны гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх төсөлд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Музей болон Монголын урлагийн зөвлөл хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ нар болон холбогдох албаны хүмүүс Бэрх хотын “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн ажлын явцтай танилцлаа.

2023.03.18

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ нар болон холбогдох албаны хүмүүс Бэрх хотын “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн ажлын явцтай танилцлаа.
Дэлгэрэнгүй

"БЭРХ" СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2023.03.18

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар олон улсын хөтөлбөртэй "Бэрх" сургуулийн үйл ажиллагаа болон хичээлийн хөтөлбөр, дотуур байртай танилцаж сурагчид, багш нарын тулгамдаж буй асуудлуудыг сонслоо.
Дэлгэрэнгүй

МЯНГАН ЭРСИЙН БАЯР АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРСЭН БҮХ АЛБА ХААГЧ, ЭРЧҮҮДЭД ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

2023.03.18

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан аймгийн удирдлагуудын санаачилгаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагч, эх орончдын үргэлжлэл болсон эрчүүд, залуустаа зориулан "Мянган эрсийн баяр" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун аймг
Дэлгэрэнгүй

МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2023.03.17

Мал эмнэлгийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнөөр тус салбарын бодлого, зорилт, хууль эрх зүйн тогтолцоо, гэрчилгээ олголт, Мал эмнэлгийн болон аймгийн 100 жилийн ойн бэлтгэл ажил, төлөвлөгөөний төсөл зэргийг танилцуулан хэлэлцэж, санал солилцлоо. Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав зөвлөгөөнд оролцож буй албан хаагчдад баяр хүргэж үг х
Дэлгэрэнгүй

ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ИДЭРЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНД 5 АЙМГИЙН ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2023.03.17

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Зүүн бүсийн аварга шалгаруулах идэрчүүдийн волейболын тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотод амжилттай зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Сүхбаатар болон зохион байгуулагч Хэнтий аймгийн баг тамирчид оролцож байна.
Дэлгэрэнгүй

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙЦААГЧДЫГ ЧАДВАХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2023.03.17

Нийгмийн даатгалын байцаагч, албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сорих, туршлага солилцох, шинэ санал санаачилгыг дэмжих, нийгмийн даатгалын хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, алдаа зөрчлийг арилгаж, иргэд даатгуулагчдад чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор хэлтсийн болон сумдын байцаагчдын сургалт, “Би нийгмийн даатгалын байцаагч” сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг
Дэлгэрэнгүй

100 ЖИЛИЙН ХҮРЭЭНД ШААРДАГДАХ ХУВЦАС, ХЭРЭГСЛИЙГ ОРОН НУТГИЙН ОЁДОЛЧДООР ХИЙЛГЭНЭ

2023.03.17

Хан Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд хийгдэх хувцас хэрэгсэл, оёх материалыг орон нутгийнхаа оёдолчдоор хийлгэх чиглэлийн аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав ажлын хэсгийн дарга нарт үүрэг болголоо. Ингэснээр 100 жилийн салбар хороодууд өөрсдийн үйл ажиллагаанд шаардагдах оёмол материалыг жагсаалтыг гаргаж олон нийтэд ил тод тавих бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс үнийн санал, мат
Дэлгэрэнгүй

ӨСВӨР НАСНЫХАНД ЗОРИУЛСАН "БИДНИЙ МЭДЭХГҮЙ ТҮҮХ" ЖҮЖГИЙГ БЭРХ ХОТЫН СУРАГЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОЛИЛУУЛЛАА

2023.03.17

“Хүүхдийн хөгжил хамгааллын жил”-ийн хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд тулгамдсан асуудлыг шийдэхэд тус болох зорилгоор “Призм” дугуйлангийн багш, сурагчидтай хамтран "Бидний мэдэхгүй түүх" жүжгийг 2022 онд бүтээж Хэрлэн сумын 4 сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй толилуулсан. Энэ оны хувьд уг жүжгийг бүх сумын ЕБС-ийн сурагчдад хүргэхээр төлөвлөснөөс эхний удаад Бэрх хотын ЕБС-ийн 188 сурагчдад тол
Дэлгэрэнгүй

“ЦЭРЭГ-СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН”-Д АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР НЭГДҮГЭЭР БАЙРТ ШАЛГАРЛАА

2023.03.16

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Цэрэг-спортын цогцолбор тэмцээн” хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр ялагчдаа тодрууллаа. Уг тэмцээнд 180 гаруй албан хаагч оролцсон бөгөөд цэрэгжлийн спортын гурван төрөлт, алба хаагчдын буудлага, гар бөм
Дэлгэрэнгүй