Цэргийн штаб
Цэргийн штаб
ЗОРИЛГО
Батлан хамгаалах талаар хууль тогтоомжийн бодлого шийдвэр, тэдгээртэй уялдуулан гаргасан Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, гаргасан захирамжийг хэрэгжүүлэх ажлыг тайван болон онцгой нөхцөлийн үед зохион байгуулах, биелэлтэнд нь хяналт тавих энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, цэргийн мэргэжлийн удирлагаар хангах явдал юм.
Хэнтий аймгийн цэргийн штабын дарга дэд хурандаа Л.Цэнддорж |
tsenddorjl@khentii.gov.mn Утас: 99085994 |
|
Орон нутгийн хамгаалалт, сургалт эрхэлсэн офицер Б.Лхагвасамбуу |
lkhagvasambuub@khentii.gov.mnУтас: 89338339 |
|
Цэргийн штабын дайчилгаа хариуцсан офицер Ч.Гончигдорж |
gonchigdorjl@khentii.gov.mn Утас: 91711788 |
|
Тоо бүртгэл хариуцсан офицер Г.Батгэрэл |
batgerelg@khentii.gov.mn Утас: 99973627 |
ЦЭРГИЙН ШТАБЫН ТОВЧ ТҮҮХЭЭС
Ардын Засгийн газрын 1923 оны 01 дүгээр сарын 05 ны өдрийн 57 дугаар хурлын тогтоолын дагуу Цэцэн хан аймгийн хушуу, шавиас сонгогдсон төлөөлөгчидийн хуралын дагуу аймгийн яамыг захирах тушаах анхны 5 хэлтсийн нэгд оруулан Цэргийн хэлтсийг байгуулсан байна. Анхны даргаар Галшар уулын хошууны Гомбо-Очир томилогдсон бөгөөд цэргийн хэлтэс нь жинхэнэ ба туслах хоёр түшмэл, бичээч дөрөв нийт зургаан орон тоотой байгуулагдсан.
Цэргийн хэлтэс нь 1939, 1945 оны дайны жилүүдэд ардын цэргийн анги нэгтгэлүүдийг бэлтгэлээр зүтгэх хүч, эд материалаар нөхөн хангах, цэргийн ар гэрийг тэтгэх, цэрэг ардын харилцааг бэхжүүлэх үүргийг биелүүлж ирсэн байна.
1957 оноос Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэгийн ажил, 1962 оноос эхлэн Батлан хамгаалах хөдөлмөр нийгэмлэгийн ажлыг хавсран гүйцэтгэж, орон нутагт техник, спортыг хөгжүүлэх, автомашины жолооч нарыг бэлтгэх, улс ардын аж ахуйн салбарт туслах ажлуудыг гүйцэтгэж ирсэн байна.
Цэргийн хэлтэс нь өөрийн ажлыг шууд гардан гүйцэтгэх хошууны цэргийн түшмэл, сумдад нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нартайгаар ажиллаж ирсэн юм.
Цэргийн хэлтэс нь :
- 1987 оноос аймгийн АДХГЗ-ны цэрэг иргэний хамгаалалтын хэлтэс,
- 1995 оноос аймгийн Засаг даргын дэргэдэх Цэрэг иргэний хамгаалалтын штаб,
- 2004 оноос аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна
Цэргийн хэлтэс нь ингэж байгуулагдсан цагаас эхлэн аймаг орон нутагт тогтоосон насны бэлтгэл цэрэг эрсийн тоо бүртгэлийг хөтлөх ба тэднийг улс орноо батлан хамгаалах үзэл суртал, цэргийн хэргийн мэдлэгт сургах үүргийг зохих ёсоор гүйцэтгэсээр байна.