Архивын тасаг

  • Эрхэм зорилго:

Бичиг соёл, түүхийн дахин давтагдашгүй эрдэнэсийн сан болсон архивын өв санг бүрэн бүтэн хамгаалах, судалж, сурталчлах, олон түмний хүртээл болгох, хойч үедээ өвлүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад оршино.

Архивын тасгийн дарга

Б.Мөнгөнцэцэг       

munguntsetsegb@khentii.gov.mn

Утас:98771123

Архивын тасгийн тоо бүртгэл, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн

Б.Оюунтуяа            

oyuntuyab@khentii.gov.mn  

 Утас: 99241070                               

Архивын тасгийн Сан хөмрөгийн эрхлэгч

Э.Түвшинтөгс       

tuvshintugse@khentii.gov.mn

 Утас:99165305

Архивын тасгийн Архивч, дотоод ажил хариуцсан ажилтан

Б.Долгоржав          

dolgorjavb@khentii.gov.mn                                 

Утас:99411555
 

Архивын тасгийн Лавлагаа үйлчилгээ хариуцсан архивч

 

              

 Утас: 

Архивын тасгийн Цахимжуулалт хариуцсан гэрээт ажилтан

С.Долгорсүрэн    

dolgorsurens@khentii.gov.mn

Утас:99470220

Архивын тасгийн сахиул, үйлчлэгч  

И.Бат-Амьдрал                         

 Утас:99806771

  • Алсын хараа:

Төрийн архивын үйл ажиллагааг боловсронгуй болгох, орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт, амжилтанд тулгуурлан мэдээллийн технологи нэвтрүүлсэн жишиг архив болно.

  • Зорилт:

Архивын үндсэн зорилт нь сан хөмрөгөө хосгүй үнэт, үнэт баримтаар нөхөн бүрдүүлэх, архивын баримтын ангилан цэгцлэлт, тоо бүртгэл, эрэл хайлтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, төрийн архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцөлийг бүрдүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах, архивын өв санг судалгаа, сурталчилгаа, лавлагааны зорилгод өргөн ашиглуулах зэрэг үйл ажиллагаа явуулахад оршино.

Архивын тасгийн товч түүх

МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1957 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 92/66 тоот тогтоол, Аймгийн гүйцэтгэх захиргааны 1957 оны 10 дугаар сарын 25-ны  өдрийн 205 тоот захирамжаар Хэнтий аймгийн Архивын тасаг нь 1957 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр н.Доржпалам эрхлэгчтэйгээр аймгийн гүйцэтгэх захиргааны конторын нэг өрөөнд нэг орон тоотойгоор анх үүсэн байгуулагдсан.

1957 онд анх н.Доржпалам эрхлэгчтэй үүсгэн байгуулагдснаас хойш өнөөг хүртэл 55 жилийн хугацаанд архивын байгууллагыг хөгжүүлж бэхжүүлэхийн тулд 10 эрхлэгч, дарга удирдан ажиллаж байжээ. Эдгээрээс архивын байгууллагад хамгийн удаан хугацаанд ажиллаж байсан Б.Пүрэвжав, Д.Жамц, Я.Алтанцаг нар юм.

1957-1960 онд Архивын эрхлэгч

1960-1992 онд Архивын эрхлэгч, сахиул

1992-1993 онд Архивын эрхлэгч, фондчин, сахиул

1993-1995 онд Архивын эрхлэгч, сахиул

1995-1999 онд Архивын эрхлэгч, фондчин, сахиул

1999-2007 онд Архивын тасгийн дарга, сан хөмрөгийн эрхлэгч, сахиул

2007-2009 онд Архивын албаны дарга, сан хөмрөгийн эрхлэгч, сахиул

2009-2011 онд Архивын тасгийн дарга, сан хөмрөгийн эрхлэгч, архивч, сахиул-үйлчлэгч

2011 оны 11 сарын 16-ний өдрөөс эхлэн  Архивын тасгийн дарга, сан хөмрөгийн эрхлэгч, архивч, архивч-операторч 3, цахим сангийн операторч 2, сахиул-үйлчлэгч

2015-2017 онд Архивын тасгийн дарга, сан хөмрөгийн эрхлэгч, архивч, архивч-операторч 2, архивч, сахиул-үйлчлэгч

2017 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн  Архивын тасгийн дарга, сан хөмрөгийн эрхлэгч, архивч-2, архивч операторч 2,  сахиул-үйлчлэгч  гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДАРААХ ХУУЛЬ, ЖУРАМ ЭРХЗҮЙН БАРИМТЫГ УДИРДЛАГА БОЛГОН АЖИЛЛАЖ БАЙНА.

  1. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль -2020 оны 04 дүгээр сарын 24

Монгол хэлний тухай хууль -2015 оны  02 дугаар сарын 12

  1. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

-Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам -2024

-Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх хэрэглэх, журам

-Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм 2021 он 212 дугаар тогтоол

     3.ХУУЛЬ, ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

-Архивын аюулгүй ажиллагааны журам 2021 он, А/07

-Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам 2025 он А/222

-Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам 2025 он А/100

    4.АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

-Архивын баримтын нэр төрөл, хадгалах хугацааны үлгэрчилсэн болон салбарын жагсаалт

2023 он А/91

-Төрийн архиваас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ 2023 он А/68

-Зураг төсөл, техникийн баримттай ажиллах заавар 2023 он А/57

    5.ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

-Архивын байгууллагад дагаж мөрдөх галын аюулгүй байдлын дүрэм 2023 он А/263

  1. СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

-Баримт бичгийн стандарт MNS-1:2026,  MNS-2:2026,  MNS-3:2026,  2026 он С/15

-Байгууллагын архивын өрөө тасалгаа, хадгаламжийн санд тавигдах шаардлага MNS6929-2-2021 2021 он С/47

  • Байгууллагын байршил, харилцах утас, харьяалал

Хэнтий аймаг, Чингис хот, Тэмүүжингийн гудамж, Зип код: 23123,

Харъяалал:

Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасаг.