Хууль, эрх зүйн хэлтэс
Хууль, эрх зүйн хэлтэс
Зорилго
Нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, аймгийн Засаг даргаас хууль хяналтын байгууллагатай харилцан ажиллах, Засаг даргыг хууль зүйн зөвлөлгөө, дэмжлэгээр хангах, хууль тогтоомжийн системчлэл, сурталчилгаа, эрх зүйн сургалт, иргэдэд хууль тогтоомжийн лавлагаагаар үйлчлэх, төрийн архивын үйл ажиллагааг эрхлэх, байгууллагуудын архивын ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.
Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
|
@khentii.gov.mn Утас: |
|
Эрх зүйн сургалт сурталчилгаа, хүний эрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Ганбаяр |
ganbayarj@khentii.gov.mn Утас: 92114095 |
|
Хууль тогтоомжийн системчилэл дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Д.Мягмарбаатар |
myagmarbaatard@khentii.gov.mn Утас: 86151161 |
|
Хууль тогтоомжийн мэдээлэл, системчлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн М.Шаравгаваа |
sharavgavaam@khentii.gov.mn Утас: 80588722 |
|
Архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Энхтуяа |
infoazdtg@khentii.gov.mn Утас: 99155723 |
|
Архивийн тасгийн дарга Б.Мөнгөнцэцэг |
munguntsetsegb@khentii.gov.mn Утас: 98771123 |
|
Сан хөмрөгийн эрхлэгч Э.Түвшинтөгс |
tuvshintugse@khentii.gov.mn Утас: 99165305 |
|
Архивч Б.Оюунтуяа |
oyuntuyab@khentii.gov.mn Утас: 88061079 |
|
Архивч Ц.Гэрэлтуяа |
gereltuyats@khentii.gov.mn Утас: 98884107 |
|
Архивч
|
@khentii.gov.mn Утас: |
|
Цахимжуулалт хариуцсан ажилтан Э.Заяасайхан |
Утас: 99530745 |
|
Цахимжуулалт хариуцсан ажилтан
|
Утас: |
Харьяа хэлтэс байгууллагууд
- Цагдаагийн газар
- Шийдвэр гүйцэтгэх алба хорих 419 дүгээр анги
- Хилийн цэргийн 0287-р анги
- Шүүхийн шинжилгээний алба
- Улсын бүртгэлийн хэлтэс
- Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын зүүн бүс дэх газрын Хэнтий аймаг дахь алба
Хэлтсийн товч түүхээс
Монгол улсад орчин үеийн Хууль зүйн албаны хөгжлийн эх суурийг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд байгуулагдсан Богд Хаант Монгол улсын “Шүүх таслах хэргийн бүгд захирагч яам”- аар төлөөлүүлэн үздэг ба Хууль зүйн албаны анхны цогцтой систем нь 1921 оны 7 дугаар сард байгуулагдсан “Монгол Ардын Засгийн Шүүх явдлын яам”, 1923-1924 оны эхээр байгуулагдсан олон аймаг хошууны Захиргааны зарга шийтгэх хэлтсүүдээс анхлан бүрдэж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй билээ.
Аймгийн хууль зүйн хэлтэс нь Сайд нарын зөвлөлийн 101-р тогтоолоор 1979 оны 4-р сарын 10-нд хэлтсийн дарга, ИГБББ-ийн ажилтан, нотариатын эрхлэгч гэсэн 2 орон тоотойгоор анх тулгын чулуугаа тавьж байжээ.
1979 оны 6-р сарын 14-нд Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 64-р тогтоолоор хууль зүйн зохицуулалт арга зүйн зөвлөлийг 11 хүний бүрэлдхүүнтэй байгуулж, зөвлөлийн даргаар аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга Лхагваа, орлогч даргаар нь ХЗЭ-ийн хорооны дарга Халтар, нарийн бичгийн даргаар хуулийн хэлтсийн дарга Батын Лхамжав нар тус тус томилогдон ажиллаж байжээ.
Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 94-р тогтоолоор аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны гэр бүл нотариатын товчоог 1979 оны 9-р сарын 4-нд сумдын нарийн бичгийн дарга нарыг оролцуулан 29 хүний бүрэлдхүүнтэй байгуулж, товчооны даргаар аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хуулийн хэлтсийн дарга Б.Лхамжав, нарийн бичгийн даргаар нь нотариатын эрхлэгч бөгөөд ИГБББ байцаагч Сүхбат нар томилогдон ажиллаж байсан байна.
Улмаар 1980 оны 5-р сараас кодификаторч, хуулийн ахлах зөвлөх, хуулийн зөвлөх, архивч гэсэн орон тоог шинээр бий болгож хөдөлмөрчдөд эрх зүйн туслалцаа үзүүлэх, хууль сурталчлах, нотариатын болон ИГБББ-ийн үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан ба анхны хэлтсийн даргаар Батын Лхамжав, ажилтнаар Балжирын Сүхбат ажиллаж байсан байна. Дараа нь ИГБББ-ийн ажилтнаар Цэрэндоржийн Үнэнбат, хуулийн ахлах зөвлөхөөр Цэдэн-Ишийн Болдсайхан, хуулийн зөвлөхөөр Лосолын Дугардоо, архивчаар Лувсанчүлтэм зэрэг хүмүүс ажиллаж байжээ. 1985 оны 10-р сараас хэлтсийн даргаар Төмөрбаатар, 1991 оноос Л.Ононбаяр нар ажиллаж байсан байна.
Ийнхүү нутгийн захиргааны байгууллагад хууль зүйн асуудал хариуцсан бүтцийн нэгж байгуулагдан ажиллаж байсан бөгөөд 1993 онд Засгийн газрын шийдвэрээр хууль зүйн хэлтсийг татан буулгасан боловч Засгийн газрын 2000 оны 181-р тогтоолоор аймгийн ЗДТГ-ын бүтцэд хууль зүйн хэлтсийг шинээр байгуулахаар шийдвэрлэсний дагуу уг хэлтэс дахин байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд ХЗХ-ийн даргаар 2000-2004 онд Л.Батсайхан, 2004-2008 онд Ш.Минжбат, 2009-2016 оны 08 дугаар сар хүртэл Ж.Ганбаатар нар ажиллаж байсан.
Монгол улсын Засгийн газрын 2008 оны 12-р сарын 24-ны өдрийн 67 тоот тогтоолын дагуу ХЗХ-т архивын тасаг нэгдэж, 2009 оны Тэргүүн шадар сайдын 28-р тогтоолоор 2009 оны 7-р сарын 1-нд Иргэний бүртгэлийн тасаг Улсын бүртгэлийн хэлтэс болон тусдаа гарсан байна.
Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн Хууль, эрх зүйн хэлтэс (Архивын тасагтай); нэртэй болсон.
Тус хэлтэс нь байгуулагдсан цагаасаа Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд, УИХ, Засгийн газрын тогтоолын бүртгэл лавламжийн фонд бүрдүүлэн, тамгын газрын ажилтнууд, байгууллага иргэдэд лавлагаа өгөх, эрх зүйн сургалт сурталчилгааг олон төрлийн хэлбэрээр зохион байгуулах, орон нутгийн Засаг захиргаанд эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог ханган хамтарч ажиллах зэрэг үндсэн үүрэгт ажлаа хэрэгжүүлсээр ирлээ.