Мэдээ мэдээлэл
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ КЭЙС МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ МЕНТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН НЭГДСЭН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023.06.19
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Хүүхдийн хууль эрх зүйн хорооны кэйс менежментийг сайжруулах, зөвлөн туслах менторын хөтөлбөрийн нэгдсэн хурлыг Хэнтий аймагт зохион байгууллаа. Тодруулбал, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас Гэр бүл, хүүхэд залуучудын хөгжлийн газартай хамтран Европын холбооны санхүүжилттэй "Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх 2023-2024" төслийн хүрээнд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Уг хуралд аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, ГБХЗХГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг, ОУЭЗХБ-ын МУ дахь суурин төлөөлөгч Стивен Кент, ОУЭЗХБ-ын Хөтөлбөрийн зохицуулагч Н.Одонтуяа, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн багийн ахлагч Адриен Мург болон Төслийн менежер М.Бямбарагчаа болон аймгийн ГБХЗХГ-ын дарга Н.Уртнасан, агентлаг байгууллагын удирдлага мэргэжилтнүүд оролцлоо.
Тус хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрх хамгааллын чиглэлээролон жил ажилласан туршлагатай профессор багш нар Чингис хот болон Бор-Өндөрсумын Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга, гишүүд, хорооны ажлын албыг хамруулан ХЭХЗХ-ны ээлжит хурлыг зохион байгуулж аймаг, сумдын хүүхэд холбогдож буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, кэйстэй холбоотой шийдвэрлэх асуудлыг хэлэлцүүлж, арга хэмжээ аван ажиллаж байна.