АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2023.06.19
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Архивын тасгаас Архивын ерөнхий газартай хамтран төсвийн байгууллагын удирдлагууд, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын нэгдсэн сургалт Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдаж байна.
Сургалтыг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Гантулга үг хэлсэн бөгөөд нийт 230 албан хаагч хамрагдаж байна. Сургалтыг Мэргэжил арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн, Мэдээллийн технологийн газрын цахим арга зүй хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Долгормаа нар сургалтыг удирдан явуулна.