Мэдээ мэдээлэл
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
2023-06-13
Хэнтий аймаг Хэрлэн суманд баригдах “1300 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Түлхүүр гардуулах” гэрээний нөхцөлтэй, өөрийн хөрөнгөөр барих 250 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
Сонгон шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 250 айлын орон сууцны барилга
Сонгон шалгаруулалтын дугаар: ХОС-2023/01
“Хэнтий орон сууц” ОНӨААТҮГазар нь эрх бүхий сонгон шалгаруулалтад оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй өөрийн хөрөнгөөр баригдах 250 айлын орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай цахим сонгон шалгаруулалтын материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, дансны үлдэгдэлийн хэмжээ: 10,0 тэрбум төгрөгнөөс доошгүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2022 оны жилийн эцсийн тайлан
- Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: дараах ажлын төрлүүдээр авсан Тусгай зөвшөөрөлтэй байна. Үүнд: БА-3.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-7.1
- Сонгон шалгаруулалтад оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадвартайг нотлохын тулд захиалагчид дараах нэмэлт нотлох баримтыг ирүүлэх. Үүнд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээ
- Харилцагч Банкны тодорхойлолт /Харилцагч бүх банкнаас авах хугацаа хэтэрсэн өргүй байх /
- Шүүхийн тодорхойлолт /Иргэний хэрэгт хариуцагчаар оролцоогүй байх/
- Нийгмийн даатгалын тодорхойлолт
- Татварын тодорхойлолт /2023 оны 1 дүгээр улирлын байдлаар/
- Сонгон шалгаруулалтад оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудыг жагсаан ирүүлэх, өмчлөгчийг нотлох. Түрээслэхээр бол түрээсийн гэрээг нотариатаар батлуулж ирүүлэх
- Инженер техникийн мэргэжилтээ ажилчдын жагсаалт ирүүлэх
Сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 17 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.
Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хэнтий аймаг Хэрлэн сум “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГазар
Цахим хаяг: /khentiikhos@gmail.com/, Утас: 89001134, 98271111