ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ 118 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛЖЭЭ

2023.06.19
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймаг сүүлийн жилүүдэд дэд бүтцийн салбарт түлхүү анхаарч, сумдыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох, цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэж байна. Ингэснээр иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл сайжрахаас гадна ажлын байр нэмэгдэж байгаагаараа давхар ач холбогдолтой.
Тодруулбал 2021 оноос эхэлж сумдад хийгдсэн цэвэрлэх байгууламж ашиглалтад орж Баянмөнх, Батноров, Галшар, Хэрлэн суманд нийт 46 хүн байнгын ажлын байртай болсон бол 18 сум төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсоноор 3-5 хүн буюу нийтдээ 72 хүн ажлын байраар хангагджээ. Үүнээс гадна ирэх онд ашиглалтад орох дулааны станцад 70-100 хүний ажлын байр шинээр бий болно.
Аймаг орон нутгийн зүгээс ажлын байрыг нэмэгдүүлэх, томоохон үйлдвэр, үйлчилгээг Хэнтий аймагтаа оруулж ирэх, байгуулах зорилгоор "Эдийн засгийн чуулган" зохион байгуулахаар болж бэлтгэл ажилдаа ороод байна.