ХЭРЛЭН СУМЫН V ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

2023.06.19
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын V цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийн барилгын ажилд барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс энэ сарын 12-нд ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэлээ.
Уг ажлын гүйцэтгэгчээр "Мандалт констракшн" ХХК, зураг төслийг "Рулер констракшн" ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд 2022 оны тавдугаар сарын 28-нд ажлаа эхлүүлсэн.