ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ

2023.06.21
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Ур чадварын шалгалтыг Улаанбаатар хотод их сургуулийн захирлын тушаалаар баталсан комисс, орон нутагт тухайн аймгийн Цэргийн штаб зохион байгуулна. Элсэлтийн бүртгэл: АЗДТГ-ын Цэргийн штаб ( 204 тоотод) 2023 оны 06 дугаар сарын 19-ний 08:30 цагт эхэлж 07 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагаар дуусгавар болно.
Ур чадварын шалгалтыг Улаанбаатар хотод их сургуулийн захирлын тушаалаар баталсан комисс, орон нутагт тухайн аймгийн Цэргийн штаб зохион байгуулна.
Элсэлтийн бүртгэл: АЗДТГ-ын Цэргийн штаб ( 204 тоотод) 2023 оны 06 дугаар сарын 19-ний 08:30 цагт эхэлж 07 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагаар дуусгавар болно.
1. Бүртгүүлэгч сонгосон бакалаврын хөтөлбөрт хамаарах элсэлтийн шалгалтын хичээлээр 2021,2022, 2023 онд ЭЕШ өгсөн аль нэг батламжаар элсэн суралцах эрх эдлэнэ.
2. Цэргийн мэргэжлийн бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэгч тухайн хөтөлбөрт орох элсэлтийн шалгалтын нэгдүгээр хичээлүүдээс 1 хичээлийн босго оноог хангасан тохиолдолд бүртгэж ур чадварын шалгалтыг авна.
3. Батлан хамгаалахын мэргэжилийн сургалт-үйлдвэрлэлийн төв буюу мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт бүртгүүлэгч ЭЕШ заавал өгсөн байх бөгөөд босго оноо шаардахгүй.
4. Цэргийн мэргэжлийн бакалаврын хөтөлбөрт 17-22 насны иргэн /эрэгтэй/, Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт ЭЕШ өгсөн 25 хүртэлх насны иргэд /эрэгтэй/-ийг элсүүлнэ.
5. Цэргийн хөгжмийн политехник коллеж /ЦХПК/-д элсэгчдийг зөвхөн Улаанбаатар хотод ҮБХИС дээр бүртгэнэ.
6. Цэргийн мэргэжлийн бакалаврын болон мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт элсэгч нь 165 см-ээс дээш өндөртэй, 60 кг-аас багагүй жинтэй, ямар нэг гаж зуршилгүй, сэтгэц эрүүл байх шаардлагыг хангасан байвал зохино.
7. Бүртгэл элсэлттэй холбоотойгоор элсэгчдийн баримт бичиг / сурагчийн хувийн хэрэг, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний бусад бичиг баримт/-ыг хуулбар хэлбэрээр хураан авч шалгалтын материалд хавсаргана.
Зохион байгуулах огноо: 2023 оны 07 дугаар сарын 04, 05-нд
Холбогдох утас: 98119003, 80018589