УЛСЫН НӨӨЦӨӨС ИРҮҮЛСЭН ЭД, МАТЕРИАЛЫГ ГАМШИГТ ӨРТСӨН СУМДАД ХУВААРИЛЛАА

2023.06.02

Өнгөрсөн сарын 19, 20-ны өдрүүдэд болсон цаг агаарын гамшигт үзэгдлээс болж аймгийн хэмжээнд 49 гэр нурж, 2 байгууламж, 20 орон сууцны дээвэр хуурч нийт 354,6 сая төгрөгийн хохирол учирсан. Иймд Улсын нөөцөөс 25 гэр, 20 тн шатахуун, 150 хамгаалалтын хувцас хэрэгсэл, 300 ширхэг спиртэн ханд, 600 ширхэг малын тарилга, 91 хүнсний багц ирүүлснийг цаг агаарын гамшигт өртөж, хохирол учирсан 17 суманд
Дэлгэрэнгүй

ХИЙДИЙН СУУРИНГИЙН ЗАМЫГ ЗАСНА

2023.06.02

Хийдийн суурингийн эвдрэлтэй авто зам буюу нэгдүгээр багийн дундуур, урдуур тавигдсан авто замыг улсын чанартай авто замд оруулж, Зам тээврийн хөгжлийн сайдын багцаас 1.070 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэж авто замыг сэргээн шинэчлэхээр боллоо. Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ц.Идэрбат
Дэлгэрэнгүй

ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН СУРАГЧ, БАГАЧУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙН ҮЗЭЛ БОДЛЫГ СОНСОЖ, ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

2023.06.01

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан жил бүр хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзалт хийн үзэл бодол, санал хүсэлтийг нь сонсдог билээ. Энэ удаа ЕБС-ийн сурагчдын төлөөлөл болох 10 сурагч, цэцэрлэгийн насны 10 хүүхдийг хүлээн авч уулзлаа. Аймгийн Засаг дарга хүүхэд багачуудад баярын мэнд хүргэж гарын бэлэг гардуулсан юм.
Дэлгэрэнгүй

МЭНДЧИЛГЭЭ

2023.06.01

Эх орныхоо ирээдүй болсон энхрий бяцхан үрсдээ, хорвоо дэлхийг бүвэйн дуугаараа уяраасан элбэрэлт ээжүүддээ "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэнд хүргэе. Эх үрсийн баясгалант инээд мөнхөд үргэлжилж, Өрх гэр аз жаргалаар дүүрэн байх болтугай! Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав
Дэлгэрэнгүй

#СОЁЛЫН_СЭРГЭЛТ - ХЭНТИЙ АЙМАГТ

2023.05.24

21 аймаг 330 сум 15 тосгонд зохион байгуулагдаж байгаа тус аян нь ✅ Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх ✅ Бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх ✅ Соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх ✅ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих ✅ Орон нутаг дахь соёлын салбарын ажилчдыг чадавхжуулах ✅ Соёлын өвийг сурталчлан, таниулах зорилготой уг аянд ✅ Соёлын яамны харьяа соёл урлагийн 26 байгууллагын баг бү
Дэлгэрэнгүй

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТАЛААРХ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ

2023.05.23

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ААН, ажил олгогч, албан байгууллага, иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын үйл ажиллагаа, Нийгмийн даатгалын тухай хуулийг танилцуулах, шинээр хэрэгжиж буй хууль тогтоомж, цахим үйлчилгээний талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг өгөх боломжтой тул та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.
Дэлгэрэнгүй

ХЭНТИЙ, СҮХБААТАР, ДОРНОД АЙМАГ РУУ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ

2023.05.22

Энэ сарын 19-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с хүрч, Хэнтий , Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 28-30 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт цаг агаарын гамшигт үзэгдэл болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр ХХААХҮЯ, ЭХЯ, ОБЕГ, ЦУОШГ-ын төлөөлөл оролцсон
Дэлгэрэнгүй

ЗУНЫ ЭХЭН САРЫН ШИНИЙН 3-НЫ БИЛИГТ САЙН ЭНЭ ӨДӨР ӨНДӨРХААН ХАЙРХАНАА ТАХИЛАА

2023.05.22

ймгийн Засаг даргын Тамгын газар, Гүндүгаварлин, Шадавдаржаалин хийд хамтран аргын тооллын тавдугаар сарын 22, билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 3-ны билигт сайн энэ өдрийн бар цаг буюу 05:00 цагт Өндөрхаан хайрханаа тахилаа. Үүний урд өдөр нь буюу тавдугаар сарын 21-ний 20:00 цагт Чингис хотын хүндэтгэлийн хаалганы хойд талд Долоон бурхан од тахисан билээ.
Дэлгэрэнгүй

12 ГЭР, 14 БАРИЛГЫН ДЭЭВЭР УНАСАН ТУЛ ХОХИРОЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА

2023.05.20

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Батноров сумын Бэрх тосгонд 4 гэр, 13 барилга байгууламжийн дээвэр, Баян-Овоо суманд 7 гэр, 1 барилга байгууламжийн дээвэр, Баян-Адарга суманд 1 гэр унасан байна. Хохиролын хэмжээг мэргэжлийн байгууллагууд тогтоож хариу арга хэмжээ авахаар ажиллаж байна. ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
Дэлгэрэнгүй

УУЛ УУРХАЙН ЗӨВЛӨГӨӨН БОР-ӨНДӨР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023.05.20

Аймгийн Засаг даргын Тамгын газар, БОАЖЯ, TNC (Дэ Нэйче Консерванси) олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран “Уул уурхайн олборлох төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл тооцох, бууруулах аргачлал, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах төлөвлөлтийн сургалт” уул уурхайн зөвлөгөөнийг Бор-Өндөр суманд зохион байгуулж байна. Зөвлөгөөн энэ сарын 19-нд эхэлсэн бөг
Дэлгэрэнгүй