АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 22 ДУГААР ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

2023.11.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хуралдаанаар :
1. Журам хүчингүй болгох тухай / 2017.12.01. өдрийн 03-р тогтоол Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих, хариуцлага тооцох журам /
2. Аймгийн хэмжээнд 2024 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай
3. Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай
Танилцах асуудал:
1. Хүүхэд хөгжил хамгааллын 2023 оны жилийн төлөвлөгөөний явцын тайлан танилцуулах.
/ Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр албан бичгээр сумдад чиглэл, удирдамж хүргүүлж, “Хүүхэд хөгжил хамгааллын жил”-ийн ажилд бодлогын дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй аймаг” 3 сарын аяныг зарласан. Аяны хүрээнд 18 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сурагчдын оролцоотой хурлын хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд зохион байгуулсан ба төлөөлөгчид сонгогдсон 39 хүүхдийн хамт хүүхэд хөгжил хамгааллын асуудлаар хамтдаа хуралдах юм./