“INVEST KHENTII 2023” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

2023.11.03
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах, Хэнтий аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэх боломжуудыг танилцуулж, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аймаг болон бүс нутгийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилготой "Invest Khentii 2023" хөрөнгө оруулалтын чуулган өнөөдөр 09:00 цагт Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад эхэллээ.
Чуулганаар,
- Хэнтий аймгийн хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалтын боломжууд,
- Хэнтий аймгийн аялал жуулчлал ба тээвэр логистикийн хөгжил, хөрөнгө оруулалтын боломжууд,
- Барилга, дэд бүтэцийн салбарын хөрөнгө оруулалтын боломжууд,
- Бүс нутгийн хөрөнгө оруулалтын боломжууд сэдвээр хэлэлцэнэ. Мөн Хэнтий аймагт хэрэгжиж буй онцлох төсөл хөтөлбөрийн талаар танилцуулж санамж бичиг үзэглэх юм.