ТОГООЧ, ЗӨӨГЧ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААН ӨНГӨРӨГЧ АМРАЛТЫН ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023.10.31
Хэнтий аймгийн тогооч, зөөгчийн ур чадварын уралдаан өнгөрөгч амралтын өдрүүдэд Чингис хотноо зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан нээн үг хэлж нийт оролцогчдод амжилт хүссэн юм.
Нийт 15 сумаас 70 гаруй тогооч зөөгч ур чадвараа сорин “Орчин үеийн Монгол хоол”, “Орон нутгийн брэнд хоол”, “Талх, нарийн боов”, “Зөөгч үйлчилгээний төрөл”, “Шилдэг багийн Гранпри” зэрэг 11 төрөлд өрсөлдлөө.
Аймгийн тогооч, зөөгч шалгаруулах ур чадварын тэмцээний шүүгчээр тастер тогооч, улсын шүүгч Ю.Ганболд, Н.Өлзийсайхан, мастер тогооч, Монголын нарийн боов үйлдвэрлэгчийн холбооны тэргүүн Д.Ганхуяг тэргүүтэй улсын шүүгчид ажиллалаа.