Мэдээ мэдээлэл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015 СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛГЭЛЭЭ
2023.11.13
Аймгийн Засаг даргын тамгын газраас 2023 оны ажлын төлөвлөгөөнд Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин зөвлөх үйлчилгээний “Менежмент ба ур чадварын хүрээлэн” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж MNS ISO 9001:2015, MNS ISO 18091:2020 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.
Энэ хүрээнд ажлын хэсэг гарган Чанарын баг, Бүтээмжийн баг гэсэн хоёр баг томилж баримт бичгийн стандарт, эмх цэгцийг хангах, албан тасалгааг засварлаж тохижуулах, 5С стандарт хэрэгжүүлэх зэрэг нийт 131 арга хэмжээг хэрэгжүүлж ажилласан. Иймд чанарын менежментийн тогтолцооны баталгаажуулалт хийлгэх хүсэлтийг Стандарт хэмжил зүйн газарт тавьж, үүний дагуу энэ сарын 8, 9-нд тус газрын аудитор А.Нэргүйсайханаар ахлуулсан аудитын багаар анхдагч баталгаажуулалт хийлгэлээ.
Баталгаажуулалтын дүгнэлтийг үндэслэн Стандарт хэмжил зүйн газраас аймгийн Засаг даргын Тамгын газарт Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын гэрчилгээ олгохоор боллоо.