БАТШИРЭЭТ СУМАНД БАРИГДАЖ БАЙГАА ОНОН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР 10 ДУГААР САРЫН 15-НД АШИГЛАЛТАД ОРНО

2022.10.10

Батширээт сумын төвөөс зүүн хойш 3 км-т улсын төсвийн 6,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдаж буй 209 метр урттай Онон голын төмөр бетон гүүрний ажилтай аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан болон холбогдох албаны хүмүүс танилцлаа.
Дэлгэрэнгүй

АХМАДЫН ХОРООНЫ 7 ДУГААР БАГА ХУРАЛ БОЛЛОО

2022.10.10

Монголын ахмадын холбооны дүрмийн дагуу аймгуудын ахмадын хороо 4 жилд нэг удаа хуралддаг. Үүний хүрээнд аймгийн ахмадын хорооны 7 дугаар бага хурал өнөөдөр болж сумдуудын анхан шатны байгууллагын төлөөллүүд болох 60 орчим ахмадууд оролцлоо.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ СУДСАН ДОТУУРХ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОХ “АНГИОГРАФИЙН АППАРАТ” СУУРИЛУУЛЛАА

2022.10.06

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж болох “Ангиографийн аппарат” суурилуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Ингэснээр зүрх судас, мэдрэл, элэгний өвчлөлийн үед иргэд Улаанбаатар хотод очихгүйгээр орон нутгийн эмнэлгээсээ цаг алдалгүй тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
Дэлгэрэнгүй

640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

2022.10.06

Өмнөдэлгэр суманд хэрэгжүүлж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажилд Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийлээ.
Дэлгэрэнгүй

БОР-ӨНДӨР СУМАНД ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ ӨВС, ТЭЖЭЭЛИЙН АГУУЛАХ, САРАВЧНЫ БАРИЛГЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА

2022.10.06

Бор-Өндөр, Галшар суманд шинээр баригдаж буй өвс тэжээлийн агуулах, саравчны барилгын ажилд Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийлээ.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Л.БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАТШИРЭЭТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2022.10.06

Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Батширээт суманд ажиллаж, бүтээн байгуулалтын ажлын явц болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна.
Дэлгэрэнгүй

БАГШ НАРЫН БАЯРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ХАН ХЭНТИЙ ЧУУЛГАД БОЛЖ БАЙНА

2022.10.05

Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 101 жил, Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийн баяр тохиож байна.
Дэлгэрэнгүй

ГЭР ХОРООЛЛЫН БОХИРЫН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛД ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

2022.10.05

Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт 18 км урт бохирын шугам сүлжээний барилга угсралтын ажил хийгдэж байгаа. Уг ажлын явцад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас захиалагчийн техникийн хяналт хийлээ.
Дэлгэрэнгүй

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД ISO 9001, ISO 19011 БҮЛЭГ СТАНДАРТЫН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2022.10.05

Шадар сайд С.Амарсайхан байгуулсан “Монгол Улсын Засгийн газрын зарим чиг үүргийг Хэнтий аймагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”-ний 3.26 дахь хэсэгт Аймгийн төрийн байгууллагуудад “ISO 9001:2016 Чанарын удирдлагын тогтолцоо” стандартыг нэвтрүүлэх ажлыг шат дараатайгаар зохион байгуулах үүрэг хүлээсэн.
Дэлгэрэнгүй

“УДИРДАХ АЖИЛТНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ” ӨНӨӨДӨР ИРГЭНИЙ ТАНХИМД БОЛЛОО

2022.10.05

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх байгууллага болон сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтны өргөтгөсөн хурал өнөөдөр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд боллоо.
Дэлгэрэнгүй

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМНЭЛЭГ АЖИЛТНУУДЫНХАА ЦАЛИНГ 40 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖЭЭ

2022.10.04

#Төрийн_албан_хаагчдаа_сонсъё Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 30 жилийн түүхтэй Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгээр орж, эмч ажилтнуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Тус эмнэлэг нь аймгийн Засаг даргын 2022 оны А/377 дугаар захирамжаар Уламжлалт Анагаах ухааны нэгдсэн эмнэлэг болж үйл ажиллагаагаа өргөжүүлж, 7 тасаг, 57-н ортой, 25 эмч ажилтантай Уламжлалт Анагаах
Дэлгэрэнгүй

2023 ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД НИЙТ 1582 ИРГЭНД 129,8 ГА ГАЗАР ӨМЧЛҮҮЛНЭ

2022.10.04

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар аймгийн хэмжээнд 2023 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг хэлэлцэн батлалаа.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2022.10.04

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын томоохон ажлуудын нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажил юм.
Дэлгэрэнгүй

“MNS 6395:2022, МОНГОЛ БИЧГЭЭР ҮЙЛДЭХ БАРИМТ БИЧГИЙН ХЭВЛЭМЭЛ ХУУДАС, ТҮҮНИЙ БҮРДЭЛД ТАВИХ ҮНДСЭН ШААРДЛАГА” СТАНДАРТЫГ ШИНЭЧЛЭВ

2022.10.04

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын зорилт болон “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр-III”-ийн хүрээнд холбогдох хууль журам, MNS 5140-1,2,3:2021 стандартад нийцүүлэн энэ стандартыг шинэчлэн боловсруулсан
Дэлгэрэнгүй

ОХУ-Д ТЭТГЭЛГЭЭР СУРАХ БОЛОМЖТОЙ

2022.10.04

VIII удаагийн “Оросын боловсролын үзэсгэлэн-2022” зарлагдлаа
Дэлгэрэнгүй

Н.АРИУНАА: Аймгийн Засаг дарга “Мал аж ахуйн мэргэжил ховор учир хичээн суралцаарай” гээд урмын үг хайрласан

2022.10.04

“Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд ХААИС-ийн Малын эмч мэргэжлээр суралцаж буй IV курсийн оюутан Нацагдоржийн Ариунаад нэг жилийн сургалтын төлбөр болох 4.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, батламжийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр гардуулан өглөө.
Дэлгэрэнгүй

ХАН ХЭНТИЙН ДУУЛАЛ ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОД УРЬЖ БАЙНА

2022.10.04

ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ӨЛГИЙ НУТГИЙН СҮЛД ХИЙМОРЬ ӨНӨД ТАНЫГ ИВЭЭХ БОЛТУГАЙ.
Дэлгэрэнгүй

ДЭЛХИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АНДРЕЙ МИХНЕВ ХЭНТИЙ АЙМАГТ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2022.10.03

Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд Хэнтий аймагт айлчлал хийж байна. Энэ хүрээнд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай уулзаж, Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад тэр дундаа Хэнтий аймагт хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцууллаа.
Дэлгэрэнгүй

ЖИЛ БҮРИЙН ЕСДҮГЭЭР САРЫН 26-НД “ИРГЭДИЙН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2022.10.03

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын XIII хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд болж байна. Уг хурлаар “Иргэдийн өдөр”-ийг зохион байгуулах тухай тогтоолын төслийн санал оруулсан бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар тус тогтоолын төслийг 100 хувийн саналаар дэмжин баталлаа.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XIII ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2022.10.03

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XIII хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд болж байна.
Дэлгэрэнгүй