Мэдээ мэдээлэл
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД 5000 ШИРХЭГ МОД ТАРИЛАА
2022.10.16
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тохиолдуулан төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд ногоон байгууламж байгуулахаар болсон. Уг ажлын хүрээнд 2022.10.13-нд 39 албан байгууллагын 1000 гаруй ажилтан 5000 ширхэг шар хуайс мод тарилаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “2030 он хүртэл 30 сая мод тарих төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ жилийн хувьд 400 мянган мод тарихаар төлөвлөсөн. Хаврын мод тариалалтаар 300 мянга орчим мод тарьсан бол энэ намрын мод тариалалтаар 100 мянга гаруй мод тарихаар ажиллаж байна. Ирэх 2023 онд аймгийн 100 жилийн ой тохионо. Энэ хүрээнд өнөөдөр (2022.10.13) 39 байгууллагын албан хаагчид маань стадионы урд талбайд 5000 гаруй шар хуайс мод тарьж байна. Уг талбайг цаашид цэцэрлэгт хүрээлэн болгох зорилт тавьж хувийн хэвшил болон төрийн байгууллагын албан хаагчидтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа” хэмээн ярилаа.
Уг ажилд оролцож буй албан хаагчид аймгийн 100 жилийн хүрээнд зохион байгуулагдаж буй мод тариалалтад гар бие оролцож буйд баяртай байгаагаа илэрхийлэхийн сацуу иргэдийг аймгийн хэмжээнд зохион байгуулагдах мод тариалалтад идэвхтэй оролцохоос гадна өрхийн ногоон байгууламж бий болгохыг уриаллаа.