ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 30 ИРГЭН ТЭНЦЛЭЭ

2022.10.16
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 14-ний 08:30 цагт эхэлсэн. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж 13:00 цагт дууслаа.
Төрийн албаны ерөнхий шалгалт улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 14-ний 08:30 цагт эхэлсэн. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж 13:00 цагт дууслаа. Шалгалтад аймгийн хэмжээнд нийт 170 хүн бүртгүүлснээс 141 нь оролцож, 30 иргэн тэнцлээ.
Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөл, тамгын газар, бусад байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан явууллаа. Энэ удаагийн шалгалтын онцлог нь ерөнхий шалгалт хаана өгснөөс үл хамаарч, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд харьяалал хамаарахгүй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэн тусгай шалгалт өгөх эрхтэй болох юм.