2021 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН ЗАЛУУС ХАЛАГДАН ИРЛЭЭ

2022.10.16
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Хилийн цэргийн 0198, Хилийн цэргийн 0306 дугаар анги буюу Халх гол сумын Мэнэнгийн отрядад хугацаат цэргийн алба хаасан залуус өнөөдөр нутагтаа ирлээ.
2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Хилийн цэргийн 0198, Хилийн цэргийн 0306 дугаар анги буюу Халх гол сумын Мэнэнгийн отрядад хугацаат цэргийн алба хаасан залуус өнөөдөр нутагтаа ирлээ.
Энэ талаар Хэнтий аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ “Улаанбаатар хотын цэргийн ангид алба хаасан дайчид замдаа явж байна. Чойбалсан хотод цэргийн алба хаасан залуус мөн өнөөдөр ирнэ. Бүх дайчдаа өнөөдөр Чингис хотын төв талбайд угтаж авна. Харин 2022 оны хоёрдугаар ээлжийн цэргийн албанд татагдсан залуус ирэх даваа гарагт буюу аравдугаар сарын 17-ны 09:00 цагт алба хаах ангиуд руугаа мордоно. Мөн энэ жилийн хувьд нэг онцлог нь Дэлгэрхаан суманд байрладаг Зэвсэгт хүчний 232 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч хуваарилагдсан. Орон нутагтаа албаа хаана гэсэн үг шүү дээ” хэмээн ярилаа.