"ХАН ХЭНТИЙН ДУУЛАЛ" УРАН БҮТЭЭЛЧДИЙН НЭГДСЭН ТОГЛОЛТЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДАЖ БАЙНА

2022.10.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
"Хан Хэнтийн дуулал" уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр өглөө хуралдлаа.
"Хан Хэнтийн дуулал" уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр өглөө хуралдлаа.
Хуралд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Ганхүлэг, нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож, тоглолтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцэв.
Хэнтий аймгийн 100 жилийн ойг угтсан нэгдсэн тоглолтод Хэнтий нутгаас төрөн гарсан урлаг, соёлын алдартнууд, яруу найрагчид, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид оролцохоос гадна, Хэнтий аймгийн гаралтай үндэсний үйлдвэрлэгч, жижиг дунд болон төрөл бүрийн худалдаа, зөвлөх үйлчилгээний бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүн, нутгийн брендээ сурталчлан таниулах юм.
Хан Хэнтийчүүд та бүхэн аймгийнхаа 100 жилийн ойг угтсан нутгийнхаа уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг үзэхийг уриалж байна. Таны тасалбарын дүн Хэнтий аймгийн 100 жилийн ойд хандив болон хүрнэ.