НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ШАДАР СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АЯАКО КАЙНО ХЭНТИЙ АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА

2022.10.25
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан (ЮНИСЕФ) Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны суурь баримт бичиг болох Улс орны хөтөлбөрийн (2023-2027) баримт бичгийг энэ оны тавдугаар сард Монгол Улсын Засгийн газар, есдүгээр сард Нью-Иорк дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Удирдах зөвлөл тус тус баталсан.
Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сан (ЮНИСЕФ) Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны суурь баримт бичиг болох Улс орны хөтөлбөрийн (2023-2027) баримт бичгийг энэ оны тавдугаар сард Монгол Улсын Засгийн газар, есдүгээр сард Нью-Иорк дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Удирдах зөвлөл тус тус баталсан. Иймд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан ирэх таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Кайногоор ахлуулсан мэргэжилтнүүд өнөөдөр Хэнтий аймагт айлчилж Улс орны хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, тулгарч буй асуудлын талаар холбогдох албан тушаалтнуудтай зөвлөлдөн хамтран ажиллах чиглэлээр уулзалт хийлээ.
Уг уулзалтад Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга С.Мөнхцэцэг, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын төлөөлөл зэрэг албан тушаалтнууд оролцов.