АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ХИЙЛЭЭ

2022.10.16
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Авлигатай тэмцэх газраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу “Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах” зорилгоор сургалт зохион байгууллаа.

Уг сургалтанд авлига, авлигын шалтгаан нөхцөл, хор уршиг сэдвээр Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Янжинлхам, нийтийн болон хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчил сэдвээр Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Б.Баяртөгс нар мэдээлэл хийж, төрийн байгууллагын 300 орчим албан хаагчид, удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн 100 гаруй багш ажилчид танхимаар сумдын удирдах албан тушаалтнууд цахимаар хамрагдлаа.
Маргааш буюу 10 дугаар сарын 14-нд Ерөнхий боловсролын 60 багшид “Шударга ёсны боловсрол олгох” сургалтыг зохион байгуулна.