Мэдээ мэдээлэл
ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА
2023.03.27
Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн сайдын тушаалаар улсад 15-34 жил ажилласнаас бүртгэлийн байгууллагад 15-17 жил ажиллаж, улс орон орондоо хувь нэмрээ оруулж буй дараах эрхмүүдэд Тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа.
Дэлгэрэнгүй
"ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН"-Д ХЭНТИЙ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАГ ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ
2023.03.27
Тэмцээн 2023 оны 03 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 13 багийн 180 гаруй тамирчид өрсөлдлөө.
Багийн дүнгээр эмэгтэй төрөлд:
Тэргүүн байранд Өвөрхангай аймаг
Дэд байранд Хэнтий аймаг
Гутгаар байранд Налайх дүүрэг
Эрэгтэй төрөлд:
Тэргүүн байранд Өвөрхангай аймаг
Дэд байранд Самбуусан клуб
Гутгаар байранд Алдар спорт хороо тус тус шалгарлаа.
Хүндийн өргөлтийн залуучуудын
Дэлгэрэнгүй
ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧДЫН ДУНД “#ХЭНТИЙ_100_ЖИЛ” ФОТО ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА
2023.03.26
Хэнтий-100 жил
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж “Хэнтий 100 жил” фото зургийн уралдааныг гэрэл зураг сонирхогчдын дунд нээлттэй зарлаж байна.
Дэлгэрэнгүй
БАДМИНТОНЫ УАШТ-НД БАГИЙН НИЙТ ДҮНГЭЭР ХЭНТИЙ АЙМАГ НЭГДҮГЭЭР БАЙРТ ШАЛГАРЧ АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
2023.03.25
Бадминтоны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр зохион байгуулагдаж өнөөдөр шагналаа гардууллаа. Тус тэмцээнд Хэнтий аймгийн баг тамирчид нийт дүнгээр нэгдүгээр байр эзэлж аваргын цомын эзэн боллоо. Харин хоёрдугаар байрт багийн нийт дүнгээр Архангай аймгийн баг тамирчид, гутгаар байрт багийн нийт дүнгээр Дорнод аймгийн баг тамирчид шалгарлаа.
Шагналыг Аймгийн Засаг дарга Ц.Ч
Дэлгэрэнгүй
НАУРЫЗЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ӨЛЗИЙТ ТОСГОНЫ АХМАД НАСТАН Ж.ӨМЕРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА
2023.03.24
Наурызын баярыг тохиолдуулан Хэрлэн сумын казах түмний дунд зохион байгуулсан баярын үйл ажиллагааны үеэр Өлзийт тосгоны анхмад настан Ж.Өмерт аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Мөн түүний хүү болох сумын сайн малчин К.Муратханы гэр бүлд Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг гарын бэлэг гардуулсан юм.
Ташрамд сонирхуулахад, Өлзийт тосгонд 38 казах гэр бүлий
Дэлгэрэнгүй
НАРНЫ БАЯР БУЮУ НАУРЫЗЫГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023.03.24
Аймгийн Засаг даргын Тамгын газраас Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газартай хамтран Наурызын баярыг тохиолдуулан тус сумын казах түмний дунд өнөөдөр баярын үйл ажиллагаа зохион байгууллаа. Өлзийт тосгонд зохион байгуулсан уг үйл ажиллагаа 10:00 цагт үндэсний бөхийн барилдаанаар эхэлсэн бөгөөд көкбар буюу морин дээрээс тулам булаалдах, “Кара жорго” бүжгийн тэмцээн, баярын хурал зэрэг арга хэмжээг
Дэлгэрэнгүй
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2023.03.24
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон бусад зочид төлөөлөгчид Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлын явц болон Үндэсний лаборатори Хэрлэн нэгдүгээр сургуулийн шинэ барилга, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Дэлгэрэнгүй
САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ГАНБАТ ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
2023.03.24
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон зочид төлөөлөгчид Хан Хэнтий чуулгын шинэ барилгын ажлын явцтай танилцлаа. Барилгын ажлын явц 87 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дотор засал, цахилгаан, дээврийн ажил, хаалга цонхны ажлууд болон дотор интерьерийн ажлууд хийгдэж байна.
Дэлгэрэнгүй
ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАДМИНТОНЫ ТЭМЦЭЭН ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2023.03.24
Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах бадминтоны тэмцээн Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна. Уг тэмцээнд найман аймаг, дөрвөн клубийн 10-18 насны 250 гаруй тамирчин оролцож байгаа юм. Нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож баг тамирчдадаа баяр хүргэсний зэрэгцээ Хүүхдийн спортын VI их наадамд ганцаарчилсан төрөлд алтан медаль, 2022 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах бадминтоны
Дэлгэрэнгүй
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2023.03.24
Сангийн яам Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Төсөв, санхүүгийн удирдлагын ил тод, үр ашигтай байдал төсөл”-ийн хүрээнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн системийн нэвтрүүлэлтийг хэрэгжүүлэх чадавх бэхжүүлэх” сургалтыг 2023 оны 3 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй
"#ХҮҮХДИЙН_ХҮМҮҮЖИЛД_ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦОО" ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
2023.03.24
Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн хүрээнд эцэг эх асран хамгаалагчдад гэр бүлийн харилцаа, хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргад суралцах талаар ойлголт, мэдлэг олгох, Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэлэг ажил санаачлан үр дүнд хүрсэн бодитой үйл ажиллагаа зохион байгуулсан сайн туршлагыг түгээх зорилготойгоор "Хүүхдийн х
Дэлгэрэнгүй
КАЗАХ ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ Н.ТОТГУС ГУАЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ГАРЫН БЭЛЭГ БАРИЛАА
2023.03.23
Казах түмний баяр Наурыз тохиож байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Хэрлэн сумын V багт оршин суугаа Н.Тотгус гуайн гэрт зочлон хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Биднийг зочлохоор очиход дастархан буюу дэлгэсэн ширээн дээрээ долоогоос доошгүй нэр төрлийн элбэг дэлбэг идээ унд дэлгэн найрсгаар хүлээн авч хамгийн хүндтэй зочиндоо өргөн барьдаг сүүжний махаар дайлсан юм
Дэлгэрэнгүй
ЗҮҮН БҮСИЙН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
2023.03.23
2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2023 оны хаврын тариалалтыг угтаж, аймгийн "Тариаланчдын зөвлөгөөн болон Зүүн бүсийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн"-ий арга хэмжээг тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Итгэл төгс нөмөр сан ТББ-ын залуус Орон нутгийн ЗДТГ-ын төлөөлөл, төрийн байгууллагуудын төлөөллүүд Дундговь аймгийг зорин очиж бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа
2023.03.22
Итгэл төгс нөмөр сан ТББ-ын залуус Орон нутгийн ЗДТГ-ын төлөөлөл, төрийн байгууллагуудын төлөөллүүд Дундговь аймгийг зорин очиж бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа
Дэлгэрэнгүй
НАУРЫЗ КҮТТЫ БОЛСЫН
2023.03.22
Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны ерөөл болгож, Наурызын баярын мэндийг казах түмэндээ дэвшүүлье.
Нийт казах түмэн минь аялгуут домбороо эгшиглүүлж, айтыс дуугаараа түрлэг өргөн, айл саахалт, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, элгээрээ энх амар, төрлөөрөө түвшин амгалан байхыг хүсэн ерөөе.
Дэлгэрэнгүй
Б.САРАНХҮҮ: “ХЭНТИЙ АЙМГААС БОДИЛБИЛДИНГ, ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИД ТӨРӨН ГАРЧ БАЙГАА ШҮҮ” ГЭДГИЙГ ХАРУУЛСАН ТЭМЦЭЭН БОЛСОН
2023.03.21
Аймгийн Засаг дарга орон нутгаа төлөөлөн бодибилдинг, пауэрлифтингийн нийслэл, улсын аварга шалгааруулах тэмцээнд амжилттай оролцож, аймгийнхаа нэрийг гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэн “Баярын бичиг” гардуулсан талаар мэдээлсэн. Эн эүеэр “Хадун” фитнесийн үүсгэн байгуулагч, ОУХМ, дасгалжуулагч Б.Саранхүү Хэнтий аймгаас бодибилдинг болон пауэрлифтингийн тамирчид төрөн гарч байгаа гэдгийг онцолсо
Дэлгэрэнгүй
БОДИБИЛДИНГ, ПАУЭРЛИФТИНГИЙН ТЭМЦЭЭНД АЙМГАА ТӨЛӨӨЛӨН АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧДАД “БАЯРЫН БИЧИГ” ГАРДУУЛЖ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2023.03.21
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав бодилбилдинг, пауэрлифтингийн нийслэл, улсын аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймгаа төлөөлөн амжилттай оролцож долоон медаль авч ирсэн тамирчидтай уулзан баяр хүргэж “Баярын бичиг”, мөнгөн шагнал гардууллаа.
Дэлгэрэнгүй
ЗӨВЛӨМЖ: ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА, ЦАГ АГААРЫН ОНЦ АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
2023.03.21
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, хүчтэй салхи, шороон шуургатай байна.
Иймд иргэд:
Дэлгэрэнгүй
"ХЭНТИЙ АЙМГИЙН АЛДАРТ МАЛЧИД" НОМЫН ДЭЭЖЭЭС ӨРГӨН БАРИЛАА
2023.03.20
Аймгийн 100 жилийн ойн баярт зориулан Норовлин сумын уугуул, Монгол Улсын Аварга малчин, Мал аж ахуйн Академийн Хүндэт профессор Сэнгээгийн Энхбаатар өөрийн эмхэтгэсэн “Хэнтий аймгийн алдарт малчид” номын дээжээс өргөн барилаа.
Номын цагаан буян үргэлж дэлгэрч байх болтугай
Дэлгэрэнгүй
ЛЕКТОР Ц.АЗБАЯР ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД БОЛОН ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧДАД ЗОРИУЛСАН ЛЕКЦ СОНОРДУУЛЖ БАЙНА
2023.03.20
“Хүүхдийн хөгжил-Хамгааллын жил”-ийн хүрээнд лектор, профессор Ц.Азбаярыг урьж, өсвөр насны хүүхдүүд болон эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан лекц сонордуулж байна. Маргааш буюу энэ сарын 21-нийг хүртэл хоёр өдөр үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд ЕБС, Политехник коллежийн оюутан, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид хамрагдаж буй юм.
Дэлгэрэнгүй