ХЭНТИЙ АЙМАГТ “ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2023.04.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар оюутан цэрэг хөтөлбөрийг Улсын хэмжээнд энэ жил 9 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бол Хэнтий аймаг анх удаа оюутнуудаа энэхүү хөтөлбөрт хамруулж эхэллээ.

Тодруулбал эх орноо батлан хамгаалах эрхэм үүргийг биелүүлэхээр манай аймгийн Политехникийн коллежийн 10 оюутан эрүүл мэнд, бие бялдрын шалгалтдаа тэнцэж, “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдахаар болж өнөөдөр цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардан авч байна.
Эдгээр оюутнууд эхний ээлжид цэргийн ерөнхий бэлтгэлд сургууль дээрээ хамрагдах бол дараагийн ээлжид цэргийн мэргэжлийн бэлтгэлийг Дорнод аймагт зэвсэгт хүчний 327 дугаар ангид байрлан эзэмшинэ.
Ингэснээр оюутнууд маань сургуулиа төгсөөд төрийн албанд ажиллах боломжтой болж байгаагаараа давуу талтай.