ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМЫН “НАРХАН” ЦЭЦЭРЛЭГ

2023.04.06
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Тус цэцэрлэг нь 2013 онд байгуулагдсан, 128 хүүхэд, 18 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтран нийтийн эзэмшлийн талбайд 321 ширхэг мод тарьснаас гадна 2018 онд хэрэглээний усны бүх /18ш/ крантыг мэдрэгчтэй крантаар сольсноор хоногт 800 литр ус хэмнэж байгаа байгальд ээлтэй хамт олон юм.
Тус цэцэрлэг нь 2013 онд байгуулагдсан, 128 хүүхэд, 18 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтран нийтийн эзэмшлийн талбайд 321 ширхэг мод тарьснаас гадна 2018 онд хэрэглээний усны бүх /18ш/ крантыг мэдрэгчтэй крантаар сольсноор хоногт 800 литр ус хэмнэж байгаа байгальд ээлтэй хамт олон юм.
Бүлэг бүр туршилтын талбай, мини хүлэмжтэй болж хүүхдийг энгийн хөдөлмөрт сургахаас гадна, 7 төрлийн хүнсний ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнэ тариалж, өөрсдийн гараар тарьсан эрүүл амин дэмтэй ногоог хүнсэндээ хэрэглэж хэвшжээ.
Гадаах талбайдаа “Амьтантай харилцах хэсэг” байгуулан хүүхдүүдэд танин мэдэхүйн сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулж хүүхдэд багаас нь амьтныг хайрлах, байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах зан үйлийг төлөвшүүлж байна.
Мөн эцэг эхийн зөвлөлтэйгөө хамтран 2016 оноос эхлэн “Хүүхэд бүрт цагаан идээ” үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж хүүхдүүддээ өдөр бүр цагаан идээгээр баяжуулсан хүнс хэрэглүүлж байгаагаас гадна ханиад, томууны дэгдэлт ихтэй үед халуун чацаргана, аньс, үзэм, ээзгий, ааруулын шүүс, жигнэсэн алим зэргийг С витаминаар баяжуулан өгч ханиад томуунаас урьдчилан сэргийлж, хүүхдийн дархлааг дэмжин ажилладаг санаачилгатай, зүтгэлтэй хамт олныг бид “Сайн туршлагыг түгээе” буландаа онцлон танилцууллаа.