“АМЖИЛТЫН ГАРАА” ТӨСЛИЙН УРАЛДААН ДҮНГЭЭ ГАРГАЛАА

2023.04.10
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Хэнтийд үйлдвэрлэв Сумдын мэдээ
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар гарааны бизнесээ эхлүүлж буй залуучуудад эргэн төлөгдөхгүй санхүүгийн дэмжлэг олгох, орон нутагт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор “Амжилтын гараа” төслийн уралдааныг анх удаа зарласан.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын санаачилгаар гарааны бизнесээ эхлүүлж буй залуучуудад эргэн төлөгдөхгүй санхүүгийн дэмжлэг олгох, орон нутагт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор “Амжилтын гараа” төслийн уралдааныг анх удаа зарласан.
Тус уралдаанд нийтдээ 18 төсөл ирсэн бөгөөд аймгийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн Ж.Батжаргалын “Хэнтий брэнд багц бүтээгдэхүүний төсөл”, Хэрлэн сумын 3 дугаар багийн иргэн Д.Эрдэнэболдын “Street food” төслүүд шалгарч тус тус 10 сая төгрөгийн эргэн төлөгдөхгүй дэмжлэг авахаар боллоо.
Төслийн дэмжлэгийг тухайн иргэний данс руу хийхгүй бөгөөд төсөлд тусгагдсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах газар руу нэхэмжлэхийн дагуу шилжүүлэн өгөхөөс гадна тодорхой хугацааны дотор төслөө хэрэгжүүлж, үр дүнгээ гаргах талаар төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулна. Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд санхүүгийн дэмжлэгийг эргүүлэн нэхэмжилж, дараагийн иргэнд боломж олгоно.
Мөн Хог хаягдлыг ангилан ялгах дахин боловсруулахтай холбоотой төсөл 3 иргэнээс илүүлснийг ХБТХОХ-ээс судалж, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээнд хамруулах, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Харин хөрсгүй тариалалт буюу улаан буудайн үрийг 8 хоногт ургуулж, малын тэжээлийг бэлтгэх агуулгатай төслийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар шилжүүлж, энэ төрлийн бизнес эрхэлдэг ААН, иргэдтэй холбож өгөхөөр болсон юм.
Бусад төслүүдийн хувьд дийлэнх нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор тоног төхөөрөмж авах байсан тул төслийн зорилготой нийцэхгүй гэдэг шалтгаанаар хасагдсан бол зарим төслийн хувьд нэг удаагийн шинжтэй цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахад бизнесийн хувьд үр ашигтай биш гэж үзсэн тул хасагдлаа.
Шинэлэг санаа бүхий төслүүдээ ирүүл ж, сэтгэл оюунаа зориулсан нийт оролцогч нартаа баярлалаа. Төслийн сонгон шалгаруулалтад оролцсон бүх оролцогчдын бизнесийг бид үнэ төлбөргүй сурталчилж олны хүртээл болгоход хамтран ажиллана.
Шалгарсан төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй төслийн гүйцэтгэгч нарынх нь яриагаар тун удахгүй хүргэх болно.