Мэдээ мэдээлэл
БОР-ӨНДӨР СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА ЭНЭ ОНД БАРИГДАНА
2023.04.07
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус эмнэлэг нь анх 1981 онд 1 вагончикт 3 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагааг эхлүүлж байсан бол одоо 60 ажилтантайгаар Гэмтэл согог засал, дотор, уламжлалт анагаах ухаан, эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, хүүхэд нярай, чих хамар хоолой гэсэн чиглэлээр сумынхаа болон ойролцоох сумдын ни
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. Тус эмнэлэг нь анх 1981 онд 1 вагончикт 3 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагааг эхлүүлж байсан бол одоо 60 ажилтантайгаар Гэмтэл согог засал, дотор, уламжлалт анагаах ухаан, эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, хүүхэд нярай, чих хамар хоолой гэсэн чиглэлээр сумынхаа болон ойролцоох сумдын нийт 25,000 гаруй ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цал алдалгүй, түргэн шуурхай хүргэж байна.
2021 оноос эхлэн эмнэлгийн бие даасан байдал рүү бүрэн шилжиж гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноор ажилчдынхаа цалинг 10-30% нэмэгдүүлж, жилд 2 удаа гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгож эмч, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байгаа юм.
Үүнээс гадна хүний нөөцийн бодлоготоо анхаарч Өвөрхангай аймгаас мэс заслын эмч Н.Насанбатад байрных нь асуудалд дэмжлэг үзүүлж гэр бүлийнх нь хамт эмнэлэгтээ урин ажиллуулж байна.
Тус эмнэлгийн чадварлаг хамт олон дундаас 2021 онд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын дээд шагнал “Алтанчагнуур” шагналд Нэгдсэн эмнэлгийн дарга, гэмтэл согог заслын эмч А.Батбаатар, Анагаах ухааны доктор зэрэгтэй, Ахмад эмч Л.Мөнхбаяр, Монгол Улсын төрийн дээд шагнал Хүний гавьяат эмч, Ахмад эмч С.Занаа нар шагнагджээ.
Энэ онд улсын төсвийн 5,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус эмнэлгийн өргөтгөлийг шинээр барихаар болж, бэлтгэл ажил хийгдэж байна.