ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ДӨРВӨН СУРГУУЛЬД СУУРИН УТАС СУУРИЛУУЛЖЭЭ

2023.03.13

“Хүүхдийн хөгжил-Хамгааллын жил”-ийн хүрээнд Хэрлэн сумын Засаг даргын санаачилгаар Чингис хотын ЕБС-ийн дөрвөн сургуульд “Би энд байна” суурин утас суурилуулжээ. Сурагчдад зориулсан энэхүү сурин утсанд ярианы төлбөр тооцогдохгүй бөгөөд аль ч сүлжээнд үнэгүй ярих боломжтой аж. Ташрамд дурдахад, “Хүүхдийн хөгжил-Хамгааллын жил”-ийн хүрээнд 18 сумын ЕБС-ийн сургуулиудад таксфон утас суурилуулахаар
Дэлгэрэнгүй

УЛААНБААТАР ХОТООС ХЭНТИЙ АЙМГИЙГ ЗОРИН ИРЭХ ИРГЭДЭД ДАРААХ БОЛОМЖУУДЫГ ОЛГОНО

2023.03.10

Улаанбаатар хотоос шилжин ирсэн иргэд, ААН-ийн бизнесийг өргөжүүлэх дэмжих зорилгоор иргэдэд 50 сая хүртэлх, аж ахуйн нэгжид 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан тус тус олгоно. 2023 онд төв суурин газарт 460 айлын газар олгоно.
Дэлгэрэнгүй

“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

2023.03.10

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Чуулга уулзалтад 21 аймаг, 360 сум, нийслэл хотоос нийт 1400 гаруй төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч, бизнес эрхлэгч, малчин, иргэд оролцож байна. Тус чуулганыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилтийн хөдөлгөөний байгууллага, Швейцарын хамтын ажиллагааны байгууллага,
Дэлгэрэнгүй

АЛДАРТ ЭХИЙН 1, 2 ДУГААР ЗЭРГИЙН ОДОН АВАХ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

2023.03.09

Алдарт эхийн материалыг 2023 оны 03 дугаар сарын 15-нийг хүртэл хүлээн авах тул иргэн та материалаа бүрдүүлж харъяа сумын ЗДТГ-т өгнө үү. Бүрдүүлэх материалын жагсаалт:
Дэлгэрэнгүй

ХЭНТИЙ АЙМГИЙГ 2021-2025 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН 2022 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ “ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН” ГЭЖ ДҮГНЭВ

2023.03.09

Хэнтий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэж Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10.3 дахь заалтыг тус тус үндэслэн хэрэгжилтийг “тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэв.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАННАЙМДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2023.03.09

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын арваннаймдугаар хуралдаан Иргэний танхимд 10:00 цагт эхэллээ. Тус хуралдаанаар дараах зургаан асуудлыг хэлэлцэнэ. Үүнд,
Дэлгэрэнгүй

"ЭЭЖИЙНХЭЭ АЧИЙГ ЯАЛАА ДАА" ХАНДИВЫН ТОГЛОЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2023.03.08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МУ-ын Ардын жүжигчин, дуучин А.Энхтайван, МУ-ын Ардын жүжигчин, дуучин Б.Жавзандулам, МУ-ын Гавьяат жүжигчин, дуучин Ц.Төвшинтөгс нар "Ээжийнхээ ачийг яалаа даа" хандивын тоглолтыг Хан Хэнтий чуулгад зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

“Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалар олон улсын өдөр” буюу “Монголын эмэгтэйчүүдийн баяр”-ыг хэрхэн тэмдэглэх талаар төрөөс гаргаж байсан хууль, эрхийн актуудыг сөхөн үзвэл ийм байна

2023.03.08

БНМАУ-ын Ардын Их Хурал (АИХ)-ын Тэргүүлэгчид “Баяр ёслолын болон тэмдэглэлт өдөр”-ийн тухай 1955 онд зургадугаар сарын 8-ны өдөр 137 дугаар зарлиг гаргажээ. Тус зарлигт,“Ардын хувьсгалын ойн баяр Долдугаар сарын 11,12, Аугаа их Октябрийн социалист хувьсгалын ойн баяр 11 дүгээр сарын 7-ны өдөр, “Эмэгтэйчүүдийн олон улсын өдөр”-ийг 3 дугаар сарын 8-нд жил бүр тэмдэглэнэ” хэмээн дурджээ.
Дэлгэрэнгүй

АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

2023.03.06

Хэнтий аймгийн Өлзийт тосгонд газар тариалан, мал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг М-Агро ХХК нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, ажиллах хүчний нөөц бүрдүүлэх, хамтран ажиллах зорилгоор Чингис хотод ажлын байрны өдөрлөг зохион байгуулж байна. Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Өдөрлөг: 2023 оны 3-р сарын 11-нд Чингис хотын шинэ музейн байранд 10:00-17:00 цагийн хооронд
Дэлгэрэнгүй

ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА ДУУСАХАД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ.

2023.03.06

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлд хамрагдах Аж ахуйн нэгжийн зээлийн төсөл, баримт бичгийг https://sme.gov.mn/ цахимд төсөл хүлээн авах хугацаа 2023 оны 03 сарын 10 ны өглөөний 08 цаг 30 минутад хаагдах тул зээл хүсэж байгаа аж ахуйн нэгжийн эзэд Та бүхэн Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон BEST хөтөлбөрийн төвийн байранд төсөл хүлээн авах хугацаанд үйлчилгээ үзүүлж
Дэлгэрэнгүй

ИЛ ТОД БАЙДАЛ, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АЙМГИЙН ЗДТГ, ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА

2023.03.06

Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу МАСАМ-II төслийн хоёрдугаар шат 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд Амжилтын ташуур ТББ аймгийн ЗДТГазартай хамтран ажиллах “Харилцан ойлголцол”-ын санамж бичгийг баталгаажуулан, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Ганбаатар, Амжил
Дэлгэрэнгүй

“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫН СУРГАЛТ ГУРВАН ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023.03.05

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Удирдлагын академиас аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын богино хугацааны сургалтыг энэ сарын 2-4-нийг хүртэл амжилттай зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ХБТХОХ-ийн мэргэжилтэн Ц.Бат-Эрдэнэ “Үндэсний болон салбарын үр
Дэлгэрэнгүй

“АЛСЫН ХАРАА 2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ ШАТ БОЛОХ “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2023.03.02

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Удирдлагын академиас аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын богино хугацааны сургалт зохион байгуулж байна. Сургалтад төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна.
Дэлгэрэнгүй

ПАРТИЗАН Б.ПУНЦАГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

2023.03.01

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 102 жил, “Монгол цэргийн өдөр”, Монголын улс төрийн ууган хүчин, МАН байгуулагдсаны түүхт 102 жилийг угтан Ардын журамт цэргийн анхны хороон дарга, партизан Б.Пунцагийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Дэлгэрэнгүй

ХЭНТИЙ АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНООС ТУРК, СИРИЙН АРД ИРГЭДЭД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА

2023.02.28

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмайн хорооноос Турк, Сирийн ард иргэдэд туслах уриалга гаргасантай холбогдуулан Хэнтий аймгийн Улаан загалмайн хорооноос аймгийнхаа нийт ард иргэдийн дунд энэ сарын 16-ны өдрөөс ирэх гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл хандивын аян зарлаад байна. Иймд иргэд та бүхнийг Турк, Сирийн иргэдэд туслах уг ханди
Дэлгэрэнгүй

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2023.02.20

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн босгон дээр эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.
Дэлгэрэнгүй

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн босгон дээр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 90-ээс дээш насны азай буурлуудаа хүндэтгэн гарын бэлэг илгээдэг уламжлалтай.

2023.02.19

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн босгон дээр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 90-ээс дээш насны азай буурлуудаа хүндэтгэн гарын бэлэг илгээдэг уламжлалтай. Аймгийн хэмжээнд 90-ээс дээш насны 70 гаруй өндөр настан байдаг. Тэдний төлөөлөл болох Хэрлэн сумын 5 дугаар багийн ахмад настан н.Банзрагч гуайд аймгийн Засаг дарга биечлэн очиж хүндэтгэл үзүүллээ. Бусад ахм
Дэлгэрэнгүй

ДАРХАН СУМЫН МАЛЧИН О.ОТГОНБАЯР 28 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЖ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2023.02.19

Дархан сумын Шажин багийн малчин Ойдовын Отгонбаяр “Улсын аварга малчин”-аар шалгарч, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан цом тэмдэг, шагналыг гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Дэлгэрэнгүй

ДАРХАН СУМЫН МАЛЧИН М.ЛХАГВАСҮРЭН 36 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЖ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР ТОДОРЛОО

2023.02.19

Дархан сумын Шажин багийн малчин Маналын Лхагвасүрэн XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн босгон дээр “Улсын аварга малчин”-аар тодорч, Соёлын дэд сайд М.Батбаяр аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаас цол тэмдэг, шагналаа гардан авлаа.
Дэлгэрэнгүй

ХУРХ ТОСГОНЫ 4 ӨРХӨД ИЖ БҮРЭН ГЭР ОЛГОЛОО

2023.02.19

Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны ЕБС-ийн багш, ажилчдын орон сууцанд өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр гал түймэр гарсан. Үүний улмаас найман өрх орон гэргүй болоод байсан юм. Уг асуудлыг энэ сарын 7-нд болсон аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэн аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Бор-Өндөр II хөтөлбөр болон аймгийн Онцгой байдлын газар хамтран дөрвөн өрхөд гэр олго
Дэлгэрэнгүй