"#ХҮҮХДИЙН_ХҮМҮҮЖИЛД_ЭЦЭГ_ЭХИЙН_ОРОЛЦОО" ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

2023.03.24
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн хүрээнд эцэг эх асран хамгаалагчдад гэр бүлийн харилцаа, хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргад суралцах талаар ойлголт, мэдлэг олгох, Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэлэг ажил санаачлан үр дүнд хүрсэн бодитой үйл ажиллагаа зохион байгуулсан сайн туршлагыг түгээх зорилготойгоор "Хүүхдийн х
Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн хүрээнд эцэг эх асран хамгаалагчдад гэр бүлийн харилцаа, хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргад суралцах талаар ойлголт, мэдлэг олгох, Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэлэг ажил санаачлан үр дүнд хүрсэн бодитой үйл ажиллагаа зохион байгуулсан сайн туршлагыг түгээх зорилготойгоор "Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Уг зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож хэлсэн үгэндээ "Бид хүүхдүүдээ бодит амьдрал дээр бүрэн сайн ойлгохгүй, зөвхөн багшид нь даатгах тохиолдол байдаг. Энэ нь эргээд хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох бас нэгэн шалтгаан болж байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас хүүхдийнхээ хүмүүжил, ирээдүйд аймаг, орон нутгийн зүгээс ч, эцэг эх, асран хамгаалагчид ч анхаарах ёстой юм. Тиймээс энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна" гэсэн юм.