Мэдээ мэдээлэл
БОР-ӨНДӨР СУМЫН "НАРХАН" ЦЭЦЭРЛЭГТ АЖИЛЛАЛАА
2023.04.05
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжаваар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Бор-Өндөр суманд ажиллаж, эхний уулзалтаа тус сумын Нархан цэцэрлэгээр эхлүүллээ.
Нархан цэцэрлэг нь 2013 онд байгуулагдсан бөгөөд одоо 128 хүүхэд, 18 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтран нийтийн эзэмшлийн талбайд 321 ширхэг мод тарьснаас гадна 2018 онд хэрэглээний усны бүх /18ш/ крантыг мэдрэгчтэй крантаар сольсноор хоногт 800 литр ус хэмнэж байгаа байгальд ээлтэй хамт олон юм.
Тиймээс 2019, 2020 онуудад Хэнтий аймгийн “Эко цэцэрлэг”-ээр шалгарч байсан бол ОУ-ын “Эко сургууль” хөтөлбөрийн 2019 оны “Хүрэл гэрэгэ”, 2020 оны “Мөнгөн гэрэгэ”, 2021 оны, 2022 онд 2 дахь Ногоон туг “Алтан гэрэгэ” өргөмжлөлийг тус тус хүртжээ.
Цэцэрлэгийн тохижилтыг өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан хийсээр байгаа боловч халаалтын паарнууд хагарч, ус алдах тохиолдлууд удаа дараа гарчээ. Мөн шал, дээврийн засварын ажлууд хийгдэх шаардлагатай байгаа талаар цэцэрлэгийн удирдлагууд танилцууллаа. Аймгийн Засаг даргын зүгээс идэвх санаачилгатай ажиллаж байгаа багш ажилтнуудыг саашаагаад засварын ажлыг ирэх оны төсөв дээр ээлж дараатайгаар шийдвэрлэхээр боллоо.