ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХ, НИЙГМИЙН ОРОЛЦООГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2022.11.20

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо (МХҮХ)-ноос аймгуудын салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, харааны бэрхшээлтэй хүний эрхийг хангаж, хамгаалах асуудлыг орон нутгийн хөгжлийн бодлого, үйл ажиллагаанд зөв оновчтой тусгах, орон нутгийн засаг захиргаа болон МХҮХ-ны хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр “Эрх, хөгжил, оролцоо” сэдэвт хоёр өдрийн семинар зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй

"ЗҮҮН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨГӨӨН"-Д ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОРОЛЦОЖ, ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫГ ТАНИЛЦУУЛЛАА

2022.11.18

Түүнчлэн цар тахлын үеийн болон дараах Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Орос-Украины дайны хор уршгаас үүдэлтэй гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөө, өнөөгийн бодит байдлын талаар байр сууриа илэрхийлэв.
Дэлгэрэнгүй

"ЗҮҮН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨГӨӨН - 2022" ӨНӨӨДӨР ХАН ХЭНТИЙ ЧУУЛГАД ЭХЭЛЛЭЭ

2022.11.18

Зөвлөгөөнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тэргүүтэй удирдлагууд оролцож байна.
Дэлгэрэнгүй

ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОЛОН ГАР УРЛАЛЫН СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2022.11.18

Энэхүү зөвлөгөөнөөр зүүн аймгууд хамтарч хэрхэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж байгаа талаар шат шатны албаны хүмүүс хэлэлцсэн талаар бид өмнө нь мэдээлэлсэн. Харин зөвлөгөөний 2 дах өдөр буюу өнөөдөр Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, АЗДТГ-тай хамтран Зочлох үйлчилгээний болон Гар урлалын чиглэлийн сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

ТӨВ, ОРОН НУТГИЙН МЭРГЭЖЛИЙН ЧУУЛГУУДЫН УРАЛДААНТ НААДАМД ХАН ХЭНТИЙ ЧУУЛГА АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2022.11.17

Тус наадам нь Монгол улсын соёлын яамны дэмжлэгтэйгээр, Монголын урлагийн ажилтны холбооноос уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн улсын хэмжээний томоохон наадам билээ.
Дэлгэрэнгүй

ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ, ТАЛБАЙД 73 ШИРХЭГ ГЭРЭЛТҮҮЛЭГ СУУРИЛУУЛЛАА

2022.11.14

Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, аймгийн төвийн өнгө үзэмж, гэрэл гэгээг нэмэгдүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын гудамж, талбайд 73 ширхэг гэрэлтүүлэг суурилууллаа. Тодруулбал, - Хэрлэн I баг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ард талд хоёр гудамжинд 19 ширхэг - Сариг IV баг, Политехник коллежийн зүүн талын гэр хороолол, Тариаланчдын
Дэлгэрэнгүй

Ц.ЧОГСОМЖАВ: ХҮҮХДИЙН ЧУУЛГАНЫГ 2023 ОНЫ ОРОН НУТГИЙН ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХААС ӨМНӨ ЗОХИОН БАЙГУУЛСНААР ТЭДЭНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ МӨРИЙН ХӨТӨЛБӨР БОЛОН ТӨСӨВТ ТУСГАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

2022.11.14

“Гайхамшигт хүмүүсийн дуу хоолой” Хэнтий аймгийн Хүүхдийн нэгдсэн чуулган өндөрлөлөө. Уг чуулганд 18 сум, таван тосгоны 160 гаруй хүүхэд оролцсон бөгөөд сум орон нутагтаа хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн аймаг, сум, тосгодын удирдлага, холбогдох байгууллагын дарга нарт танилцууллаа.
Дэлгэрэнгүй

ШУДАРГА ЁСНЫ КЛУБИЙН 60 ОРЧИМ СУРАГЧДАД “ИЛТГЭХ УР ЧАДВАР” ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2022.11.14

Аймгийн Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 12-нд Хэрлэн сумын I, IV сургуулийн Шударга ёсны клубийн 60 орчим сурагчдад “Илтгэх ур чадвар”-ын сургалт олгож байна.
Дэлгэрэнгүй

“ГАЙХАМШИГТ ХҮМҮҮСИЙН ДУУ ХООЛОЙ” ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЧУУЛГАН- 2022 ТЭМҮҮЖИН ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬД БОЛЖ БАЙНА

2022.11.14

“Гайхамшигт хүмүүсийн дуу хоолой” хүүхдийн чуулган өнөөдөр (2022.11.12) Тэмүүжин цогцолбор сургуульд 09:00 цагаас эхэллээ. Уг чуулганыг нээж Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Чогсомжав үг хэлэв.
Дэлгэрэнгүй

Ц.ХИШИГДАВАА: ИРГЭДИЙН ДУНД ШҮДНИЙ ӨВЧЛӨЛ ӨНДӨР, ДЭЭР НЬ ХОЁР ЭМЧ АЖИЛЛАЖ БАЙГАА УЧИР АЧААЛАЛ ИХ БАЙНА

2022.11.14

Шүдний тасагт үзүүлэх гэсэн боловч цаг авч чадахгүй байх асуудал иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулдаг. Үүнтэй холбоотойгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нүүр амны их эмч Ц.Хишигдаваагаас иргэдийн дунд шүдний өвчлөл хэр байгаа болон цаг авахад яагаад хүндрэл гарч буй талаар тодрууллаа.
Дэлгэрэнгүй

ЛАБОРАТОРИ НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАРИЛГАД ЭНЭ САРЫН СҮҮЛЧЭЭР УЛСЫН КОМИСС АЖИЛЛАНА

2022.11.09

Хэрлэн Лаборатори нэгдүгээр сургуулийн 1500 хүүхдийн хүчин чадалтай шинэ байрны барилгын ажил 94 хувьтай явагдаж байна. Өнөөдрийн байдлаар спортын хоёр заал, урлаг заал, Г блокын гурван давхрын ажлууд бүрэн дууссан бөгөөд 38 ажилтан Г блокоос эхлэн дотор засал болон барилгын нарийн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байна. Мөн ирэх долоо хоногт тус сургуулийн шинэ
Дэлгэрэнгүй

БАТШИРЭЭТ СУМЫН ОНОН ГОЛЫН 209 МЕТР ТӨМӨР БЕТОН ГҮҮРНИЙ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

2022.11.09

Батширээт сумын төвөөс зүүн хойш гурван километрт Онон гол дээрх 209 метр төмөр бетон гүүрний барилга угсралтын ажил бүрэн дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээлээ. Энэ гүүр нь Ононгийн заставын хилчид болон жуулчдын гол зам болдгоос гадна тус голын хойно нутагладаг 60 орчим малчин өрх 100 гаруй иргэн зорчдог билээ.
Дэлгэрэнгүй

ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТИЙГ 12 ДУГААР САРД БАГТААН ИРГЭД ОЛОН НИЙТЭД ТАЙЛАГНАНА

2022.11.08

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны биелэлтийг 12 дугаар сарын эхний 7 хоногт багтаан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд олон нийтэд тайлагнахаар төлөвлөсөн.
Дэлгэрэнгүй

СТАДИОНЫ ЯВГАН ЗАМЫН ХАВТАН СУУЛГАЛТ, ГУЛСУУРЫН ТАЛБАЙН ШОРООН ОВООЛГЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

2022.11.08

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлын суурийн цутгалт болон буцаан булалт, талбайн модон материалуудыг буулган хураах ажил дуусаад байна. Одоогийн байдлаар гадна тохижилтын ажлын хүрээнд стадионы баруун, зүүн хаалга талын явган замын хавтан суулгалт, гулсуурын талбайн шороон овоолгын ажил хийгдэж байна.
Дэлгэрэнгүй

СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2022.11.08

Сумдын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2022.11.07) аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд боллоо.
Дэлгэрэнгүй

“МОНГОЛЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОЛБОО”-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2022.11.08

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо (МХХДБҮХ)-ноос иргэдийг ажлын байраар хангах замаар хоггүй аймаг болох зорилт бүхий “Хэнтий аймгийн хог хаягдлын менежментийн төсөл”-ийг аймгийн удирдлагууд болон сумдын Засаг дарга нарт танилцуулж, санал болгов.
Дэлгэрэнгүй

АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ИРГЭН ЦЭРГИЙН ДЭМЖЛЭГИЙН БАГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2022.11.08

АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийн ахлагч, ахмад Веадербее, үйл ажиллагаа хариуцсан гишүүн Мако, Ази номхон далайн коммандын төлөөлөгч Перкинс нарыг өнөөдөр (2022.11.07) аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа.
Дэлгэрэнгүй

БАЯНМӨНХ СУМЫН ГЭР ХОРООЛЛЫН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2022.11.07

Энэхүү байгууламж нь Баянмөнх сумын аж ахуйн нэгж, айл өрхөөс гарах ахуйн бохир усыг хүлээн авч цэвэрлэх бөгөөд хоногт 50,0 м3 усыг цэвэршүүлэх хүчин чадалтай.
Дэлгэрэнгүй

“ЗҮҮН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨГӨӨН” ЭНЭ САРЫН 18-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2022.11.07

“Зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөн”-ийг зохион байгуулах ажлын хэсэг өнгөрсөн лхагва гарагт хуралдаж, бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
Дэлгэрэнгүй