АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ БОР-ӨНДӨР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

2023.04.06

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 2023.04.06-ны өдөр Бор-Өндөр сумын иргэдтэй уулзалт хийж төр засгаас баримталж байгаа бодлого, шийдвэр аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал хүсэлтэд хариулт өглөө.
Дэлгэрэнгүй

ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМЫН “НАРХАН” ЦЭЦЭРЛЭГ

2023.04.06

Тус цэцэрлэг нь 2013 онд байгуулагдсан, 128 хүүхэд, 18 багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтран нийтийн эзэмшлийн талбайд 321 ширхэг мод тарьснаас гадна 2018 онд хэрэглээний усны бүх /18ш/ крантыг мэдрэгчтэй крантаар сольсноор хоногт 800 литр ус хэмнэж байгаа байгальд ээлтэй хамт олон юм.
Дэлгэрэнгүй

БОР-ӨНДӨР СУМЫН "НАРХАН" ЦЭЦЭРЛЭГТ АЖИЛЛАЛАА

2023.04.05

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжаваар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Бор-Өндөр суманд ажиллаж, эхний уулзалтаа тус сумын Нархан цэцэрлэгээр эхлүүллээ. Нархан цэцэрлэг нь 2013 онд байгуулагдсан бөгөөд одоо 128 хүүхэд, 18 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй

БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН ШУУРХАЙ БОЛЛОО

2023.04.03

Өнөөдөр буюу 2023.04.03-ын өдөр цаг үеийн асуудлаар удирдах ажилтны шуурхай хурал боллоо. Үүнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав 100 жилийн ойн баяр наадмын хүрээнд байгууллагууд гаднах өнгө үзэмжиндээ анхаарах, идэвх санаачилгатай ажиллах, мөн Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн түүхийг агуулсан ном бүтээх ажилд байгууллага бүр мэдээллээ гаргаж ирүүлэхийг анхаарууллаа.
Дэлгэрэнгүй

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

2023.04.02

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн танилцуулга, санал авах уулзалт өнөөдөр Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг болон ирг
Дэлгэрэнгүй

ХЭНТИЙ АЙМГААС МУАЙ-ТАЙ БОКСЫН ДЭЛХИЙН АВАРГА ТӨРӨН ГАРЛАА

2023.04.02

Хэрлэн сумын харъяат Цэрэнхандын Амарсанаа Тайланд Улсын Ayutthaya хотноо өнгөрсөн гуравдугаар сарын 12-17-нд зохион байгуулагдсан Олон улсын тулааны урлагийн 5 их наадам болон "Муайтай боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол Улс тэр дундаа Хэнтий аймгаа төлөөлөн оролцож -57кг жинд ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ хүртлээ. Аймаг орон нутгийн зүгээс энэхүү тэмцээнд оролцоход зардал, санхү
Дэлгэрэнгүй

“ЗҮҮН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН АВАРГА ТОГООЧ, ЗӨӨГЧ ШАЛГАРУУЛАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН”-НД ХЭНТИЙ АЙМАГ 3 АЛТ, 3 МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2023.04.01

Зүүн болон Говийн бүсийн 6 аймгийн 200 гаруй тогооч, зөөгчдийн аварга шалгаруулах “Буурч Цом -2023” ур чадварын уралдаан Сүхбатаар аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус уралдаанд Сүхбаатар, Хэнтий Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг 7 аймгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, амралт сувиллын газрын нийт 150 гаруй тогооч зөөгч, төрийн болон төрийн бус байгууллагы
Дэлгэрэнгүй

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023.04.01

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг Хэнтий аймагт зохион байгууллаа. Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй, хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд, хүүхдэд ээлтэй байгууллагын шалгуур үзүүлэлт, хүүхдийг хүн худалдаалах гэмт хэрэг болон хөдөлмөрийн мөлжлөг, албадан хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх нь сэдвийн хүрээнд сургалтыг зо
Дэлгэрэнгүй

"ХЭНТИЙ-100 ЖИЛ" ЗҮҮН БҮСИЙН ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2023.03.31

“Хэнтий 100 жил” зүүн бүсийн тариаланчдын зөвлөгөөн Өлзийт тосгоны "М-Агро" хөдөө аж ахуйн цогц төслийн талбарт зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Б.Хэрлэнчимэг, Хэнтий аймгийн Тариаланчдын холбооны тэргүүн Б.Цог, "Мэт Агро" компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр болон тариалан эрхл
Дэлгэрэнгүй

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" АЯНД НЭГДЭЖ БАЙНА.

2023.03.30

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө эмэгтэйчүүдийн манлайлал болон өсвөр үеийн жендэрийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, эрэгтэй эмэгтэйчүүдэд тулгарч буй жендэрийн асуудлын талаар мэдээллэх, өсвөр үеийн хүүхдүүдийг жендэрийн мэдлэг мэдээлэлтэй мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой үн
Дэлгэрэнгүй

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2023.03.29

Хэрлэн сумын I багийн нутаг дэвсгэр буюу банкны байрын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг өнөөдөр (2023.03.30) хуралдлаа. Хурлаар 23 айлын дахин төлөвлөлтөөр 174 айлын зургаан блок орон сууц бүтээн байгуулах ажлын зураг төсөл, гадна инженерийн шугам сүлжээ, газар чөлөөлөх асуудлаар хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан Хэрлэн сумын ЗДТГ, “Баян нэгүүл” ХХК болон ГХБХБГ зэрэг байгууллагад д
Дэлгэрэнгүй

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТУХАЙ

2023.03.29

Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) нь нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хуульд тусгалаа олсон. Тухайн орон нутгийн иргэд нь өөрсдөө тус сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн санаачлан шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжийг ол
Дэлгэрэнгүй

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАЛУУС НЭГДЭН ХҮҮХДИЙН КОНТЕНТ БҮТЭЭЖ БАЙНА

2023.03.29

Хэнтий аймгийн залуус нэгдэн хүүхэлдэйн контентоор дамжуулан сургуулийн өмнөх боловсрол олгох зорилго бүхий “Lemon Cake” нэртэй төсөл хэрэгжүүлж байна. Төслийн багийнхан 2022 оны долоодугаар сараас эхлэн “Нана Ноно” хүүхэлдэйн контентоо Youtube сувгаар болон “DreamTV” хүүхдийн телевизээр цацаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дуу бүхий хүүхэлдэйн 25 контент бүтээгээд байна.
Дэлгэрэнгүй