“ЭЗЭН ЧИНГИСИЙН ТҮҮХЭН ЖИМЭЭР ХАН ХЭНТИЙ 100” МЭРГЭЖЛИЙН ЗУРААЧ, УРАН БҮТЭЭЛЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

2023.04.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Эзэн Чингисийн түүхэн жимээр Хан Хэнтий 100” мэргэжлийн зураач, уран бүтээлчдийн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг 5 сарын 27-ноос эхлэн Улаанбаатар хотод Монголын урчуудын эвлэл хорооны art gallery-д тавигдахаар боллоо. Энэхүү үзэсгэлэнд 31 зураачийн “Уран зураг, Уран баримал”-ын 80 гаруй бүтээл тавигдана. Өнгөрсөн 9-р сард Төрий
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Эзэн Чингисийн түүхэн жимээр Хан Хэнтий 100” мэргэжлийн зураач, уран бүтээлчдийн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг 5 сарын 27-ноос эхлэн Улаанбаатар хотод Монголын урчуудын эвлэл хорооны art gallery-д тавигдахаар боллоо.
Энэхүү үзэсгэлэнд 31 зураачийн “Уран зураг, Уран баримал”-ын 80 гаруй бүтээл тавигдана.
Өнгөрсөн 9-р сард Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураачид манай аймгийн харьяат зураач, залуу уран бүтээлчидтэй хамтран “Эзэн Чингисийн түүхэн жимээр” сэдвийн хүрээнд Монголын нууц товчоонд дурдагдсан түүхэн газруудаар явж “судалбар зураг” зурсан байдаг. Эдгээр бүтээлүүд нь уг үзэсгэлэнгийн үеэр олны хүртээл болно. Түүнээс гадна манай аймгаас төрөн гарсан Ардын зураач, Төрийн шагналт н.Ядамсүрэн, н.Дамдинсүрэн, барималч н.Дашцэвэг нарын уран бүтээлчдийн эх бүтээлүүд, уран баримлууд дэлгэгдэхээрээ онцлогтой.
Үүнээс өмнө 1978 онд Хэнтий аймгийн урчуудын эвлэлийн салбараас мэргэжлийн бие бүрэлдэхүүнтэй “Хэнтий аймгийн соёл урлагийн 10 хоног” үзэсгэлэнг Улаанбаатарт хотод нээж байсан түүхтэй. Энэ үед улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ үзэж сонирхож байсны дунд Ё.Цэдэнбал дарга өөрийн биеэр байсан гэх баримт байдаг. Энэхүү үзэсгэлэнгийн түүх нь өдгөө 45 жилийн дараа давтагдах гэж байгаа тул зураач уран бүтээлчид маань идэвхтэйгээр уран бүтээлээ туурвиж байна. Нийт зураач уран бүтээлчдийн тал нь гадны буюу бусад аймаг, нийслэлийн зураач уран бүтээлчид бол тал нь Хэнтий аймгийн уран бүтээлчид оролцох юм.
Тус үзэсгэлэнг аймгийн Засаг даргын Тамгын газар Хэнтий аймгийн зураач урчуудын холбоо хамтран зохион байгуулна.