БАЯНХУТАГ СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2023.04.13
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр Баянхутаг суманд ажиллах үеэрээ тус сумын Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр Баянхутаг суманд ажиллах үеэрээ тус сумын Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус сумын Эрүүл мэндийн төв нь хэвтэн эмчлүүлэх найман ортой, дөрвөн сувилагч, хоёр бага эмчийн хамт үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгөөр цус, шээсний ерөнхий шинжилгээний аппарат аваад байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс тус шинжилгээг сумандаа авдаг болоод байгаа юм. Улмаар биохимийн анализатор шинжилгээний аппараттай болбол “Оношилгоо, шинжилгээний тусламж үйлчилгээ”-гээр гүйцэтгэлийн санхүүжилтээ нэмэгдүүлэх боломжтой. Ингэхийн тулд нутгийн иргэд ОНХС-д биохимийн аппарат авах тухай цахим санал өгөх юм бол дээрх боломж биеллээ олох юм. Тус эмнэлгийн А байранд 2022 онд гадна засвар, цэвэр бохир, дээврийн засал зэргийг хийсэн бөгөөд энэ жил дотор засал хийхээр тендер сонгон шалгаруулалт зарлаад байна.
Харин ЕБС-ийн хувьд нийт 23 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бага ангийн тав, дунд ангийн дөрвөн бүлгийн нийт 100 гаруй сурагч суралцаж байна. Баянхутаг сумын удирдлагуудын зүгээс тус сургуулийн хуучин спорт заалыг засварлан урлаг заал болгох зорилт тавиад байгаа юм.