БАЯНХУТАГ СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АМГАЛАНБАТ: ХОГИЙН НЭГДСЭН ЦЭГИЙГ ХУМЬЖ, ХАШААЖУУЛНА

2023.04.14
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Баянхутаг сумын хогийн нэгдсэн цэг нь 6 га талбайг хамардаг. Тус хогийн цэгийг хумьж шинээр нүх ухан хашаажуулах ажлыг ОНХС-ийн 95 сая төгрөгийн санхүүжилтээр энэ онд хийж дуусгахаар төлөвлөөд байгаа талаар Баянхутаг сумын Засаг дарга Б.Амгаланбат хэллээ.

Уг ажлын гүйцэтгэгч компани шалгараад байгаа бөгөөд ирэх тавдугаар сард ажлаа дуусган хүлээлгэн өгөх юм байна. Санхүүжилтийн хувьд энэ онд 50 хувь нь, ирэх онд 50 хувь нь хийгдэх аж. Мөн хогийн цэгийг хашаажуулахаас гадна камержуулалт хийх бөгөөд ил задгай хог хаясан иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авах юм.