Мэдээ мэдээлэл
НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА
2023.04.02
Бид хан хэнтийнхэн
Үйл явдлын мэдээ
Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн танилцуулга, санал авах уулзалт өнөөдөр Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдаж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг болон ирг
Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн танилцуулга, санал авах уулзалт өнөөдөр Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдаж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг болон иргэдийн төлөөлөл оролцож байна.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР:
Хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ.
Даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ
Жил бүр инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлнэ
Нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр эсхүл нөхрийн тэтгэврийн хэмжээг 20%-иар нэмэгдүүлнэ
Тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 болгоно
Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын тодорхой хувийг өвлүүлнэ.
Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэлгүйгээр нийгмийн даатгалын шинэчлэлийг хийж, нийгмийн даатгалын засаглалыг олон улсын түвшинд хүргэх юм.
Иргэн та нийгмийн даатгалын зохицуулалтад саналаа өгөхийг хүсвэл доорх холбоосоор нэвтэрч өгнө үү.