АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАННАЙМДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2023.03.09

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын арваннаймдугаар хуралдаан Иргэний танхимд 10:00 цагт эхэллээ. Тус хуралдаанаар дараах зургаан асуудлыг хэлэлцэнэ. Үүнд,
Дэлгэрэнгүй

"ЭЭЖИЙНХЭЭ АЧИЙГ ЯАЛАА ДАА" ХАНДИВЫН ТОГЛОЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2023.03.08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МУ-ын Ардын жүжигчин, дуучин А.Энхтайван, МУ-ын Ардын жүжигчин, дуучин Б.Жавзандулам, МУ-ын Гавьяат жүжигчин, дуучин Ц.Төвшинтөгс нар "Ээжийнхээ ачийг яалаа даа" хандивын тоглолтыг Хан Хэнтий чуулгад зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

“Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалар олон улсын өдөр” буюу “Монголын эмэгтэйчүүдийн баяр”-ыг хэрхэн тэмдэглэх талаар төрөөс гаргаж байсан хууль, эрхийн актуудыг сөхөн үзвэл ийм байна

2023.03.08

БНМАУ-ын Ардын Их Хурал (АИХ)-ын Тэргүүлэгчид “Баяр ёслолын болон тэмдэглэлт өдөр”-ийн тухай 1955 онд зургадугаар сарын 8-ны өдөр 137 дугаар зарлиг гаргажээ. Тус зарлигт,“Ардын хувьсгалын ойн баяр Долдугаар сарын 11,12, Аугаа их Октябрийн социалист хувьсгалын ойн баяр 11 дүгээр сарын 7-ны өдөр, “Эмэгтэйчүүдийн олон улсын өдөр”-ийг 3 дугаар сарын 8-нд жил бүр тэмдэглэнэ” хэмээн дурджээ.
Дэлгэрэнгүй

АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

2023.03.06

Хэнтий аймгийн Өлзийт тосгонд газар тариалан, мал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг М-Агро ХХК нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, ажиллах хүчний нөөц бүрдүүлэх, хамтран ажиллах зорилгоор Чингис хотод ажлын байрны өдөрлөг зохион байгуулж байна. Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Өдөрлөг: 2023 оны 3-р сарын 11-нд Чингис хотын шинэ музейн байранд 10:00-17:00 цагийн хооронд
Дэлгэрэнгүй

ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА ДУУСАХАД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ.

2023.03.06

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлд хамрагдах Аж ахуйн нэгжийн зээлийн төсөл, баримт бичгийг https://sme.gov.mn/ цахимд төсөл хүлээн авах хугацаа 2023 оны 03 сарын 10 ны өглөөний 08 цаг 30 минутад хаагдах тул зээл хүсэж байгаа аж ахуйн нэгжийн эзэд Та бүхэн Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон BEST хөтөлбөрийн төвийн байранд төсөл хүлээн авах хугацаанд үйлчилгээ үзүүлж
Дэлгэрэнгүй

ИЛ ТОД БАЙДАЛ, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АЙМГИЙН ЗДТГ, ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА

2023.03.06

Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу МАСАМ-II төслийн хоёрдугаар шат 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд Амжилтын ташуур ТББ аймгийн ЗДТГазартай хамтран ажиллах “Харилцан ойлголцол”-ын санамж бичгийг баталгаажуулан, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Ганбаатар, Амжил
Дэлгэрэнгүй

“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫН СУРГАЛТ ГУРВАН ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023.03.05

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Удирдлагын академиас аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын богино хугацааны сургалтыг энэ сарын 2-4-нийг хүртэл амжилттай зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын ХБТХОХ-ийн мэргэжилтэн Ц.Бат-Эрдэнэ “Үндэсний болон салбарын үр
Дэлгэрэнгүй

“АЛСЫН ХАРАА 2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ ШАТ БОЛОХ “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2023.03.02

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Удирдлагын академиас аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын богино хугацааны сургалт зохион байгуулж байна. Сургалтад төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна.
Дэлгэрэнгүй

ДАРХАН СУМЫН МАЛЧИН М.ЛХАГВАСҮРЭН 36 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЖ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР ТОДОРЛОО

2023.02.19

Дархан сумын Шажин багийн малчин Маналын Лхагвасүрэн XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн босгон дээр “Улсын аварга малчин”-аар тодорч, Соёлын дэд сайд М.Батбаяр аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаас цол тэмдэг, шагналаа гардан авлаа.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЭМЧ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗЛАА

2023.02.19

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүд, үйлчилгээний ажилтнуудтай уулзлаа. Учир нь Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулсан.
Дэлгэрэнгүй

ГАЛШАР СУМЫН МАЛЧИН Н.ГАНСҮХ 23 ЖИЛИЙН ХӨДӨЛМӨРӨӨ ҮНЭЛҮҮЛЖ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2023.02.17

Галшар сумын Баянбадрал багийн малчин Ням-Очирын Гансүх “Улсын аварга малчин”-аар шалгарч, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан цом тэмдэг, шагналыг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Дэлгэрэнгүй

МУЗЕЙН ҮЗҮҮЛЭГ ДЭГЛЭЛТИЙН АЖИЛ 40 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023.02.13

Аймгийн Музейн үзүүлгийн танхимд тавигдах шилэн хоргоны нийлүүлэлт, угсралтыг “Синема Оф Саунд” компани гүйцэтгэж байгаа билээ. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2023.02.13) тус компанийн төлөөлөлтэй уулзаж, үзмэр тавигдах шилэн хоргоны чанар, хийц, угсралтын ажлыг биечлэн үзэж, танилцлаа. Шилэн хоргонуудыг БНСУ-аас нийлүүлж байгаа бөгөөд гурван давхар зузаан учир хэрэв шил хагарах нөхцөл ү
Дэлгэрэнгүй

100 ЖИЛИЙН ОЙТОЙ СУМДЫН БАЯР НААДМЫН ТОВ ГАРЛАА

2023.02.13

Үндэсний их баяр наадмын тухай хуульд аймаг, сумын баяр наадмыг 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэхээр хуульчилсан байдаг. Гэхдээ онцгой нөхцөл байдлаас шалтгаалан өөр өдрүүдэд тэмдэглэх боломжтой бөгөөд улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно” гэж заасан байдаг.
Дэлгэрэнгүй

“ХИЛ ХЯЗГААРГҮЙ МАЛЫН ЭМЧ НАР БА АГРОНОМИЧИД” ОУБ-ЫН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2023.02.13

Бүгд Найрамдах Франц Улсад төвтэй “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Манон Леларже Хэнтий аймагт ажиллалаа.
Дэлгэрэнгүй

220 ТН ХИВЭГ, ТЭЖЭЭЛИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОХООР БОЛЛОО

2023.02.10

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, нөхцөл байдлын мэдээллийг сонссоны зэрэгцээ тодорхой үүрэг чиглэлийг өглөө.
Дэлгэрэнгүй

ХЭРЛЭНБАЯН-УЛААН ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АВТОМАШИН ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2023.02.10

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр отрын бүс нутаг болох Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны малчидтай уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Дэлгэрэнгүй

ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ЦАГААН САР-ЦАГААН ИДЭЭ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2023.02.10

“Цагаан сар-Цагаан идээ 2023” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр (2023.02.10) боллоо. Тус үзэсгэлэн худалдааг нээж аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан “Энэхүү үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт иргэд, баялаг бүтээгч, оролцогчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас хам
Дэлгэрэнгүй

БАЯН-ОВОО СУМАНД НЭГ М.КВ НЬ 1,2 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ 12 АЙЛЫН ЖИШИГ СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

2023.02.08

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд цэвэр, бохирын асуудлаа шийдсэн, халуун устай тохилог амьдрах боломжийг олгох “Жишиг сууц” эко төсөл үргэлжилж өнөөдөр 12 айл түлхүүрээ гардан авлаа. Эдгээр айлуудын 4 нь Улаанбаатар хотоос шилжин ирж байгаа юм байна.
Дэлгэрэнгүй

БАЯН-ОВОО СУМААС ТОДОРСОН “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” ӨРХҮҮДИЙН ЦОЛ, ТЭМДЭГ, ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2023.02.08

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр (2023.02.09) Баян-Овоо суманд ажиллалаа. Тус суманд зохион байгуулагдсан “Сумын малчдын зөвлөгөөн”-д оролцох үеэрээ “Аймгийн аварга малчин”-аар тодорсон Дэлгэрхаан багийн малчин Пүрэвийн ОЮУНБААТАР, Наран багийн малчин Дамдингийн БАЯРСАЙХАН, Сүмбэр багийн малчин Нямдоржийн ЭНХБААТАР, Гомбосүрэнгийн ХИШИГСҮРЭН нарт “Аймгийн аварга малчин”-ны цол тэмдэг, шагна
Дэлгэрэнгүй