“ЦЭРЭГ-СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН”-Д АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР НЭГДҮГЭЭР БАЙРТ ШАЛГАРЛАА

2023.03.16
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Цэрэг-спортын цогцолбор тэмцээн” хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр ялагчдаа тодрууллаа. Уг тэмцээнд 180 гаруй албан хаагч оролцсон бөгөөд цэрэгжлийн спортын гурван төрөлт, алба хаагчдын буудлага, гар бөм
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Цэрэг-спортын цогцолбор тэмцээн” хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр ялагчдаа тодрууллаа. Уг тэмцээнд 180 гаруй албан хаагч оролцсон бөгөөд цэрэгжлийн спортын гурван төрөлт, алба хаагчдын буудлага, гар бөмбөг, дартс, шатар, хүчний гурван төрөлт нийт зургаан төрлийн тэмцээнд хүч, авхаалж самбаагаа сорьж нийлбэр дүнгээр аймгийн Онцгой байдлын газар нэгдүгээр байр, Хилийн цэргийн 0287 дугаар анги хоёрдугаар байр, Зэвсэгт хүчний 232 дугаар анги гутгаар байрт тус тус шалгарлаа.
Энэ жилийн хувьд уг тэмцээний төрөлд цэрэгжлийн спортын гурван төрөлт тэмцээнийг анх удаа оруулснаараа өмнөх жилүүдээс онцлог юм. Тус төрөлд шилдэг буудагчаар Хилийн цэргийн 0287 дугаар ангийн тамирчин ахлах дэслэгч Г.Билгүүнтамир 40 оноогоор, мэргэн гранат шидэгчээр Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн тамирчин дэслэгч Н.Бумбаяр 23 оноогоор, гүйлтийн ангилалд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 32 дугаар ангийн тамирчин дэд ахлагч Ч.Сүхбаяр нар тус тус шилдгээр шалгарлаа.