МЯНГАН ЭРСИЙН БАЯР АРГА ХЭМЖЭЭНД ХҮРЭЛЦЭН ИРСЭН БҮХ АЛБА ХААГЧ, ЭРЧҮҮДЭД ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

2023.03.18
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан аймгийн удирдлагуудын санаачилгаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагч, эх орончдын үргэлжлэл болсон эрчүүд, залуустаа зориулан "Мянган эрсийн баяр" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун аймг
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан аймгийн удирдлагуудын санаачилгаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагч, эх орончдын үргэлжлэл болсон эрчүүд, залуустаа зориулан "Мянган эрсийн баяр" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Уг арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан болон бусад зочид төлөөлөгчид үг хэллээ. Мөн баярын үйл ажиллагааг "Жи-Мобайл" компанитай хамтран зохион байгуулж буй бөгөөд хүрэлцэн ирсэн бүх алба хаагч, эрчүүдэд гарын бэлэг гардуулсан юм.