27

Сумын төвд шар усны үер болсон тул Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж Төрийн албан хаагч Чимгээг /Чимгээ 2 настай хүүхэдтэй/ илүү цагаар ажиллахыг байгууллагын дарга үүрэг болгожээ. Байгууллагын даргын үүрэг үндэслэлтэй юу?
Дэлгэрэнгүй

26

Шөнийн цагаар нойргүй ажилласан Нямаа байгууллагын даргаасаа маргааш өдрийн чөлөө хүсчээ. Нямаа чөлөө хүсэх эрхтэй юу?
Дэлгэрэнгүй

25

Ажилтан Батмөнхтэй байгууллагын дарга Лувсан ажлын зайлшгүй шаардлагаар мэргэжил дээшлүүлж сургахаар харилцан тохиролцжээ. Энэ тохиолдолд сургалтын зардлыг хэрхэн шийдвэх вэ?
Дэлгэрэнгүй

24

Байгууллагын дарга Мөнхбат ажилтан Ундрааг өөр ажил хавсран хийлгэхээр тушаал гаргажээ. Гэтэл Ундраа миний саналыг аваагүй учираас би хийхгүй гэжээ. Энэ тохиолдолд хэний зөв бэ?
Дэлгэрэнгүй

23

Нэгэн төрийн үйлчилгээний байгууллага ажилтануудынхаа цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй байна. Гэтэл ажилтан Эрдэнэ за би ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй цалин олготол гэхэд ажилтан Барсаа чамд тийм эрх байхгүй чи төрийн албан хаагч гэж хэлжээ. Хэнийх нь зөв бэ? Дүгнэлт хийнэ үү.
Дэлгэрэнгүй

22

2 ой 8 сартай хүүхэдээ харах шаардлага грасан тул төрийн үйлчилгээний албан хаагч Дулмаа цахим сүлжээгээр зайнаас 2 сар ажиллах хүсэлтээ байгууллагын даргадаа гаргажээ. Дарга түүний хүсэлтийг Дулмаагийн ажил зайнаас ажиллах боломжгүй гэж үзэн шийдвэрлээгүй. Даргын шийдвэр үндэслэлтэй юу.
Дэлгэрэнгүй

21

Сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцааг Батаа өөрийн хувийн унаагаар эргүүл, шалгалт зохион байгуулсан. Уг шалгалтыг хийхэд гарсан зардлыг Батад тухайн байгууллага олгох уу.
Дэлгэрэнгүй

20

Төрийн албан хаагч Ганаад 3 дугаар сард сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөө дүгнүүлж мөнгөн урамшуулал авах хүсэлт гаргасан. Ганаагийн хүсэлт үндэслэлтэй юу?
Дэлгэрэнгүй

19

Байгууллагын дарга төрийн албан хаагч Раднааг тухайн байгууллагын нэг хооронд шилжүүлэн томилжээ. Энэхүү үйлдэлд Раднаа ихэд дургуйцсан байна. Байгууллагын даргын үйлдэл зөв үү.
Дэлгэрэнгүй

18

Төрийн 2 байгууллага харилцан тохиролцож Батын зөвшөөрлийг авч 2 жил сэлгэн ажиллуулсан байна. Дээрх хугацаа дуусмагц Бат дахин хугацаагаа сунгах хүсэл зоригоо илэрхийлжээ. Батын хүсэл зориг үндэслэлтэй юу?
Дэлгэрэнгүй

17

Төрийн жинхэнэ албан хаагч Билгээ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэрээр би төрийн албан хаагч биш болсон учир ямар нэгэн хуулийн хориглолт хязгаарлалт надад үйлчлэхгүй гэж үзэн Байгууллагын нууцад байдаг мэдээллийг хоёр найздаа ярьсан. Билгээгийн үйлдэл зөв үү.
Дэлгэрэнгүй

16

Сумын Засаг даргын захирамжаар мал бүхий иргэдийг сумын төвөөс гаргахаар шийдвэрлэж цахим сүлжээнд мэдээлэл оруулсан байна. Гэтэл сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Болороо уг шийдвэрийг эсэргүүцсэн сэтгэгдэл бичсэн байна. Болороогийн үйлдэл зөв үү.
Дэлгэрэнгүй

15

АЗДТГ-ын мэргэжилтэн Дорж боловсролын асуудал хариуцдаг бөгөөд багш нарын ажил хаялтыг дэмжиж хувийн цахим хаяг дээрээ пост оруулсан байна. Доржийн үйлдэл зөв үү.
Дэлгэрэнгүй

14

Төрийн албан хаагч Бадрал нэгэн шашны байгууллагын үйл ажиллагаанд байгууллагаа төлөөлөн оролцжээ. Шашны байгууллагын үйл ажиллагаанд Бадрал оролцох нь зөв үү.
Дэлгэрэнгүй

13

Та үндсэн ажлынхаа хажуугаар хувийн зардлаар мэргэжилээ дээшлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч байгууллагын дарга дунд богино хугацааны сургалт биш бол шаардлаггүй гэж үзсэн байна. Байгууллагын даргын шийдвэр үндэслэлтэй юу?
Дэлгэрэнгүй

12

Та төрийн албан хаагч бөгөөд үндсэн ажлынхаа хажуугаар эрдэм шинжилгээний давхар ажил эрхэлдэг. Та хууль зөрчсөн үү.
Дэлгэрэнгүй

11

Таныг төрийн албанд холбогдох болзол шаардлагыг ханган томилогдоход заавал туршилтын хугацаа хэрэглэнэ гэж ажил олгогч хэлсэн байна. Энэ нь хууль зүйн хувьд үндэслэлтэй юу?
Дэлгэрэнгүй

10

Байгууллагын дарга нягтлан хоёрын буруутай шийдвэрээс болж танд 1.5 сая төгрөгийн хохирол учирсаныг төсвийн жил дууссаны дараа та мэдсэн. Та хохиролоо барагдуулах боломжтой юу хаана хандах вэ?
Дэлгэрэнгүй

9

Сумын Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-ийг нүүлгэх үүргийг сумын ЗДТГ-ын ажилтан болох танд өгсөн. Та энэ үүргийг биелүүлэх үүрэгтэй юу. Өөр байгууллагтай хамтарч болох уу.
Дэлгэрэнгүй

8

Танай байгууллагын дарга иргэн Батаас ирсэн хүсэлтийн дагуу тушаал гаргаж хүсэлтийг шийдвэрлэсэн. Энэхүү тушаалыг та батад гардуулах үүрэг хүлээсэн. Та яаж гардуулах вэ?
Дэлгэрэнгүй