26
Гүйцэтгэх албан тушаалын асуулт /хууль/
26
Шөнийн цагаар нойргүй ажилласан Нямаа байгууллагын даргаасаа маргааш өдрийн чөлөө хүсчээ. Нямаа чөлөө хүсэх эрхтэй юу?
Асуулт: Шөнийн цагаар нойргүй ажилласан Нямаа байгууллагын даргаасаа маргааш өдрийн чөлөө хүсчээ. Нямаа чөлөө хүсэх эрхтэй юу?
Хариулт: Байгууллагын дарга Нямааг хөдөлмөрийн тухай хуулийн 88.2 дахь хэсэгт заасны дагуу дараагийн ажлын өдөр нь шөнө ажилласан цагаас багагүй хугацаагаар нөхөн амраах үүрэгтэй.
Хуулийн заалт: Хөдөлмөрийн тухай хууль 88.1.Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно. 88.2.Шөнийн цагаар ажилласан ажилтныг дараагийн ажлын өдөр нь шөнө ажилласан цагаас багагүй хугацаагаар нөхөн амраана.