3
Төсөл арга хэмжээ, үйл ажиллагаа хэрэгжүүлэх үед ямар нэг эрсдэл тохиолдож байсан уу? Хугацаандаа амжихгүй байх, багийн гишүүд өвдөх нөхцөл байдал өөрчлөгдөх гэх мэт.
Дэлгэрэнгүй
2
Байгууллагынхаа хэмжээнд нэлээд чухал арга хэмжээ, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг гардан зохион байгуулж байсан тохиолдлоосоо ярина уу. Та энэ үед багийн гишүүдээ хэрхэн сайн ажиллахад нь хэрхэн урамшуулж дэмжлэг үзүүлж байсан бэ?
Дэлгэрэнгүй
1
Байгууллагынхаа хэмжээнд ямарваа нэг арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх явцад талууд нэгнээ хүлээн зөвшөөрөхгүй ажил удааршиж, гацах тохиолдол байсан уу? Та эдгээр оролцогч талууд, хүмүүст хэрхэн нөлөөлж хүлээн зөвшөөрүүлж, эв нэгдэлтэй байхад нь ямар дэмжлэг үзүүлж байсан бэ?
Дэлгэрэнгүй
37
Төрийн албан хаагч Ундрахын гаргасан үйлдэлд байгууллагын ёс зүйн дэд хороо хариуцлага тооцсон боловч тус үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох үндэслэлтэй байсан. 1 ёс зүйн зөрчилд 2 хариуцлага ногдуулах боломжтой юу?
Дэлгэрэнгүй
36
Төрийн албан хаагч Ундархын гаргасан ёс зүйн зөрчлийн зөрчил гаргасанаас хойш 5 сарын дараа хяналт шалгалтаар илрүүлжээ. Ундрахын энэ үйлдлийг тухайн байгууллагын ёс зүйн дэд хороогоор оруулж хариуцлага тооцсон байна. Хариуцлага тооцсон нь үндэслэлтэй юу?
Дэлгэрэнгүй
35
Ёс зүйн дэд хороонд ирсэн гомдлыг 7 өдрйин дараа хариуцагчаас тайлбар мэдээлэл авсан байна. Та тус гомдлыг шалгах эрх бүхий этгээд байсан бол ямар эрх зүйн актын хүрээнд тайлбар тодруулга авах вэ?
Дэлгэрэнгүй
34
Аймгийн Засаг даргын дэргэдэх нэгэн агентлагын албан хаагч Мөнхбат албаны эд хөрөнгийг хувийн сэдлээр ашиглаж орлого олсон үйлдлийг нэг өрөөнд суудаг Та мэдсэн байна. Та Мөнхбатын үйлдлийг зөв гэж үзэж байна уу.Та хаана хандах вэ?
Дэлгэрэнгүй
33
Алсын хараа 2050 Чадварлаг ёс зүйтэй төрийн алба зорилтоос нэг зорилтыг жишээн дээр тайлбарлана уу.
Дэлгэрэнгүй
32
Шинэ сэргэлтийн бодлого Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд таны амьдарч байгаа Засаг захиргааны нэгжид ямар ажил хийгдэж байна вэ?
Дэлгэрэнгүй
31
Таны хэрэгжүүлж байгаа албан тушаалтай холбогдуулан иргэн Зундуй хэсэг иргэдтэй хамтран мэдээлэл авахыг хүссэн. Зундуйн хэсэг иргэдтэй хамтран мэдээлэл авахыг хүссэн хүсэлтэнд Зундуйгаас өөр иргэн гарын үсэг зураагүй байсан. Та ямар арга хэмжээ авах вэ?
Дэлгэрэнгүй
30
Ажилтан Ариунзул Улсад 16 жил ажилласан нийт амралтын хоног нь ажлын 22 өдөр бөгөөд ээлжийн амралтаа хэсэгчлэн эдэлж 11 хоногоор 2 хувааж амрахаар амралтын саналаа өгчээ. Хүсэлт үндэслэлтэй юу?
Дэлгэрэнгүй
29
Ажил олгог Азаа ажилтан Ганбаатарыг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн тул түүний цалин хөлс буурчээ. Азаа зөрүү цалингаа авах боломжтой юу?
Дэлгэрэнгүй
28
Ажилтан Хулан ажил олгогчтойгоо харилцан тохиролцон гэрээсээ ажилладаг бөгөөд 2 өдөр илүү цагаар ажиллажээ. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хулан илүү цагийн цалин хөлс авах хүсэлтээ байгууллагын даргадаа гаргажээ. Хулан илүү цагийн мөнгө авах уу.
Дэлгэрэнгүй