17
Асуулт: Төрийн жинхэнэ албан хаагч Билгээ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэрээр би төрийн албан хаагч биш болсон учир ямар нэгэн хуулийн хориглолт хязгаарлалт надад үйлчлэхгүй гэж үзэн Байгууллагын нууцад байдаг мэдээллийг хоёр найздаа ярьсан. Билгээгийн үйлдэл зөв үү.
Хариулт: Буруу Тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;
Хуулийн заалт: Төрийн албаны тухай хууль 37.1.9.албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;