- Батноров сумын газар нутгийн танилцуулга
Нийт 496829 га газар нутагтай. Үүнээс: Бэлчээр 475352 га, газар тариалан 947 га, хадлан 13700 га, хот суурин бусад суурин газар 1113 га, ойн сав бүхий газар 1041 га, усан сан бүхий газар 1245 га. Монгол орны тал хээрийн бүсэд оршдог. Хойд цэгээс урд цэг хүртэл 118 км, баруунаас зүүн зүг хүртэл 74 км буюу хойноосоо урагш сунаж тогтсон газар нутагтай. Нийт 5466 хүн амтай. Эрдэнэчандмань, Эхэнбүрд, Баян, Баянбулаг, Идэрмэг, Дундбүрд, Бэрх гэсэн 7 багтай. Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Биндэр, Баян-Адрага, Баянхутаг, Хэрлэн гэсэн 6 сумтай хиллэдэг. . Эрс тэрс уур амьсгалтай зундаа +40 хэм хүртэл халж, өвөлдөө -30-38 хэм хүрч, хавар, намрын улиралд хавсарга салхи салхилна. Улсын чанартай сайжруулсан шороон зам Өндөрхаанаас Батноров, Норовлин, Баян-Уул сумдуудаар дайрч Оросын хил Ульханы боомт хүрнэ.