Хэрлэн сумын танилцуулга
Чингис хот Хэнтийн нуруунаас эх авсан Хэрлэн голын ай сав бүхий тал хээрийн бүсэд далайн түвшнээс дээш 1,631 м өндөрт оршдог. Нийт 380,8 мянган га нутаг дэвсгэртэй. Газар нутгийн 363,0 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүнээс 328,6 мянган га буюу 86.3 хувийг бэлчээрийн талбай эзэлдэг. Нийслэл Улаанбаатар хотоос 330 км зайд, хатуу хучилттай автозамаар холбогдсон, тээвэр холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн хот юм. Мөрөн, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Биндэр, Батноров, Баянхутаг зэрэг сумдтай хил залгаа оршдог.