Баянмөнх сум нь Дорнод Монголын тал хээрийн бүсэд багтаж физик газарзүйн мужлалаар хуурай хээрийн бүсэд хамаарч сумын төв нь Хэрлэн голын сав газарт далайн түвшнээс дээш 1110 орчим метр өндөрт Хойд өргөргийн 46 градус 53 минут 81.1 секунт, Зүүн уртрагийн 109 градус 46 минут 27.1 секунт-д Улаан-Эрэг хэмээх газар байрладаг. Нийт 255385 га нутаг дэвсгэртэйгээс хөдөө аж ахуйн газар 252231 га /үүнээс бэлчээрийн талбай 244167 га, хадлангийн талбай 7400 га, тариалангийн талбай 151 га, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газар 513 га,/ хот тосгон бусад суурины газар 240 га, зам шугам сүлжээний газар 1412 га, усны сан бүхий газар 1501 га, улсын тусгай хэрэгцээний газар 1 га эзэлж байна. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1527 метр өндөр “Их Салхит” уул юм. Сумын нутгийн хойд зах нь Соёгийн худаг, зүүн зах нь Хөх нүдэнгийн худаг, урд зах нь Эргэнэг уул, баруун зах нь Дээд хадан хошуу юм. Улсын нийслэл Улаанбаатар хотоос 300 км, аймгийн төв Чингис хотоос 100 км алслагдсан. Баруун, баруун урд талдаа Дархан сум, баруун хойд талдаа Дэлгэрхаан сум, хойд талдаа Жаргалтхаан сум, зүүн хойд талдаа Мөрөн сум, зүүн талдаа Баянхутаг сум, зүүн урд талдаа Галшар сум, урд талдаа Дорноговь аймгийн Их хэт сумдуудтай тус бүр хиллэдэг.
-
АГЕНТЛАГ
- Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар
- Орон нутгийн өмчийн газар
- Нийгмийн даатгалын хэлтэс
- Татварын хэлтэс
- Цагдаагийн газар
- Онцгой Байдлын Газар
- Статистикийн Хэлтэс
- Биеийн тамир спортын газар
- Боловсролын соёлын газар
- Мэргэжлийн Хяналтын Газар
- Эрүүл Мэндийн Газар
- Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын газар
- Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
- Шүүхийн шинжилгээний алба
- Улсын бүртгэлийн хэлтэс
- Стандарт хэмжил зүйн хэлтэс
- Байгаль орчны газар
- Хүүхэд, Гэр Хүүхэд Хөгжлийн Хэлтэс
- Тээвэр авто замын газар
- Ус цаг уур орчны шинжилгээний алба
- СУМД
Баянмөнх сумын танилцуулга