АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАНДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2022.11.03
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн ИТХ-ын ээлжит 14-дүгээр хуралдаан /2022.11.03/ танхимаар 22, цахимаар 7 төлөөлөгч оролцож 74,5 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Аймгийн ИТХ-ын ээлжит 14-дүгээр хуралдаан /2022.11.03/ танхимаар 22, цахимаар 7 төлөөлөгч оролцож 74,5 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, бодлого чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Хэнтий аймагт “Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөл”-ийг шинэчлэн байгуулсан бөгөөд даргаар Аймгийн Засаг дарга,Нарийн бичгийн даргаар Боловсрол, шинжлэх ухааны газрын эх хэлний судлагдахуун хариуцсан мэргэжилтэн, гишүүдээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга, Хэрлэн сумын Засаг дарга, Архивын тасгийн дарга, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга, Насан туршийн боловсрол төвийн Захирал, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хэвлэл, мэдээлэл, олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Өндөрхаан телевизийн Захирал, Хэнтий аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, Хэрлэн Лаборатори 1 сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш зэрэг нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлав.
Газрын тосны хайгуулын талбайд хайгуул хийх тухай асуудлыг Сумдын саналыг үндэслэн мөн Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болох зорилтынхоо дагуу Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.8 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “татгалзсан” саналыг харгалзан үзэж Төлөөлөгчид дэмжих боломжгүй дүгнэлт гаргалаа.