ЛАБОРАТОРИ НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАРИЛГАД ЭНЭ САРЫН СҮҮЛЧЭЭР УЛСЫН КОМИСС АЖИЛЛАНА

2022.11.09

Хэрлэн Лаборатори нэгдүгээр сургуулийн 1500 хүүхдийн хүчин чадалтай шинэ байрны барилгын ажил 94 хувьтай явагдаж байна. Өнөөдрийн байдлаар спортын хоёр заал, урлаг заал, Г блокын гурван давхрын ажлууд бүрэн дууссан бөгөөд 38 ажилтан Г блокоос эхлэн дотор засал болон барилгын нарийн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байна. Мөн ирэх долоо хоногт тус сургуулийн шинэ
Дэлгэрэнгүй

БАТШИРЭЭТ СУМЫН ОНОН ГОЛЫН 209 МЕТР ТӨМӨР БЕТОН ГҮҮРНИЙ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

2022.11.09

Батширээт сумын төвөөс зүүн хойш гурван километрт Онон гол дээрх 209 метр төмөр бетон гүүрний барилга угсралтын ажил бүрэн дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээлээ. Энэ гүүр нь Ононгийн заставын хилчид болон жуулчдын гол зам болдгоос гадна тус голын хойно нутагладаг 60 орчим малчин өрх 100 гаруй иргэн зорчдог билээ.
Дэлгэрэнгүй

ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТИЙГ 12 ДУГААР САРД БАГТААН ИРГЭД ОЛОН НИЙТЭД ТАЙЛАГНАНА

2022.11.08

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны биелэлтийг 12 дугаар сарын эхний 7 хоногт багтаан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд олон нийтэд тайлагнахаар төлөвлөсөн.
Дэлгэрэнгүй

СТАДИОНЫ ЯВГАН ЗАМЫН ХАВТАН СУУЛГАЛТ, ГУЛСУУРЫН ТАЛБАЙН ШОРООН ОВООЛГЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

2022.11.08

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлын суурийн цутгалт болон буцаан булалт, талбайн модон материалуудыг буулган хураах ажил дуусаад байна. Одоогийн байдлаар гадна тохижилтын ажлын хүрээнд стадионы баруун, зүүн хаалга талын явган замын хавтан суулгалт, гулсуурын талбайн шороон овоолгын ажил хийгдэж байна.
Дэлгэрэнгүй

СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2022.11.08

Сумдын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2022.11.07) аймгийн Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд боллоо.
Дэлгэрэнгүй

“МОНГОЛЫН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОЛБОО”-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2022.11.08

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо (МХХДБҮХ)-ноос иргэдийг ажлын байраар хангах замаар хоггүй аймаг болох зорилт бүхий “Хэнтий аймгийн хог хаягдлын менежментийн төсөл”-ийг аймгийн удирдлагууд болон сумдын Засаг дарга нарт танилцуулж, санал болгов.
Дэлгэрэнгүй

АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ИРГЭН ЦЭРГИЙН ДЭМЖЛЭГИЙН БАГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2022.11.08

АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийн ахлагч, ахмад Веадербее, үйл ажиллагаа хариуцсан гишүүн Мако, Ази номхон далайн коммандын төлөөлөгч Перкинс нарыг өнөөдөр (2022.11.07) аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа.
Дэлгэрэнгүй

БАЯНМӨНХ СУМЫН ГЭР ХОРООЛЛЫН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

2022.11.07

Энэхүү байгууламж нь Баянмөнх сумын аж ахуйн нэгж, айл өрхөөс гарах ахуйн бохир усыг хүлээн авч цэвэрлэх бөгөөд хоногт 50,0 м3 усыг цэвэршүүлэх хүчин чадалтай.
Дэлгэрэнгүй

“ЗҮҮН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨГӨӨН” ЭНЭ САРЫН 18-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2022.11.07

“Зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөн”-ийг зохион байгуулах ажлын хэсэг өнгөрсөн лхагва гарагт хуралдаж, бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
Дэлгэрэнгүй

“АЮУЛГҮЙ, ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ХОТ-2030” САНААЧИЛГАД НЭГДЭЖ, БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

2022.11.07

Дэлхийн хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгыг Монгол Улсад хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Уг санаачилгад аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нэгдэж, өнгөрсөн мягмар гарагт батламжаа гардан авлаа.
Дэлгэрэнгүй

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН “ЧИНГИС ХҮНДЭТГЭЛИЙН ХААЛГА”-НЫ УРД БАЙРЛАХ СУВАРГЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2022.11.07

Тодруулбал, аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мөн Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтан “Чингис хүндэтгэлийн хаалга” орчмын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор урд талын суваргыг дотоод нөөц боломждоо тулгуурлан гадна талыг нь шавардаж, өнгөлгөө хийн, хашаа хайсыг нь сэргээн засварласан байна.
Дэлгэрэнгүй

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРААС БИНДЭР, ДАДАЛ, НОРОВЛИН, БЭРХ, БАЯН-АДАРГА СУМ, ХУРХ ТОСГОНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТ ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2022.11.07

Хяналт шалгалтын ажлын хэсэг энэ оны наймдугаар сарын 22-ноос аравдугаар сарын 17-22-ныг хүртэл дээрх сумдад ажилласан бөгөөд хуучин онуудын санхүүгийн баримт, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламжийн баримт, Тэтгэвэр тэтгэмжийн хувийн хэргийн бүрдэл, олголт зэрэгт дотоод хяналт хийжээ.
Дэлгэрэнгүй

СУРЫН ТАЛБАЙН ГАДНА ТОХИЖИЛТЫН ХҮРЭЭНД ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ҮЗЭГЧДИЙН СУУДЛЫН ТӨМӨР КАРКАЗ ЗАНГИДАХ АЖИЛ 75 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

2022.11.03

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй аймгийн удирдлагууд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын багц ажлуудын нэг болох сурын талбайн гадна тохижилтын ажлын явцтай танилцлаа.
Дэлгэрэнгүй

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАНДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

2022.11.03

Аймгийн ИТХ-ын ээлжит 14-дүгээр хуралдаан /2022.11.03/ танхимаар 22, цахимаар 7 төлөөлөгч оролцож 74,5 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Дэлгэрэнгүй

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН “ТЭГШ ЭРХ” ЧУУЛГАНЫ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022.11.03

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тэгш эрх” чуулган 10 сарын 28, 29-ны өдрүүдэд Чингис хотод зохион байгуулагдсан бөгөөд хөтөлбөрийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулан сургалт зөвлөгөөн зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Өлзийт тосгонд хэрэгжүүлж буй "Мэт Агро" хөдөө аж ахуйн цогц төслийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тус тосгоны ахмадуудтай хамтран мод тарилаа. Эдгээр ахмад настнууд залуу насаа газар тариалангийн салбарт зориулж, нутаг орныхоо ногоон байгууламжийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

2022.11.03

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Өлзийт тосгонд хэрэгжүүлж буй "Мэт Агро" хөдөө аж ахуйн цогц төслийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тус тосгоны ахмадуудтай хамтран мод тарилаа. Эдгээр ахмад настнууд залуу насаа газар тариалангийн салбарт зориулж, нутаг орныхоо ногоон байгууламжийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Дэлгэрэнгүй

ДАДАЛ СУМЫН СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА.

2022.11.02

Уг барилга нь зааснаас гадна бөхийн дэвжээны заал, фитнесс заал, хоолны танхим, нийтийн болон тамирчдын ариун цэврийн өрөө болон угаалгын өрөө, багш нарын өрөө, VIP танхимтай цогц цогцолбор юм.
Дэлгэрэнгүй

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2022.11.02

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газраас өнөөдөр (2022.11.01) зохион байгуулсан цахим уулзалт, сургалтад аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албан хаагчид хамрагдлаа.
Дэлгэрэнгүй

ӨМНӨДЭЛГЭР СУМЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ ЗАСВАР ДУУСЧ АШИГЛАЛТАД ОРЛОО

2022.11.01

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Өмнөдэлгэр сумын EБСургуулийн дотуур байрны их засварын ажил дуусч, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад орлоо. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Өндөр баганат” ХХК Захиалагчийн хяналтын байгууллага: БХТ, Аймгийн ГХБХБГ Зураг төсөл зохиогч: “Барилга байгууламж” ХХК Төсөвт өртөг: 515,7 сая төгрөг 2022 оны санхүүжилт: 471,8 сая төгрөг Гэ
Дэлгэрэнгүй