ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТИЙГ 12 ДУГААР САРД БАГТААН ИРГЭД ОЛОН НИЙТЭД ТАЙЛАГНАНА

2022.11.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны биелэлтийг 12 дугаар сарын эхний 7 хоногт багтаан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд олон нийтэд тайлагнахаар төлөвлөсөн.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны биелэлтийг 12 дугаар сарын эхний 7 хоногт багтаан аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд олон нийтэд тайлагнахаар төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд агентлагуудаас тайланг авч, агентлагийн дарга нар биечлэн танилцуулах ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн хувьд БШУГ, ГБХЗХГ, СУГ, ОНӨГ-ийн дарга нар хариуцсан заалтын арга хэмжээ тус бүрийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулсан юм. Цаашид бусад агентлаг, байгууллагууд болон сумдын тайланг хэлэлцэнэ.