“ЗҮҮН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨГӨӨН” ЭНЭ САРЫН 18-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2022.11.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
“Зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөн”-ийг зохион байгуулах ажлын хэсэг өнгөрсөн лхагва гарагт хуралдаж, бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
“Зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөн”-ийг зохион байгуулах ажлын хэсэг өнгөрсөн лхагва гарагт хуралдаж, бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
Хэнтий аймгийг “Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг” болгон зарласантай холбогдуулан, мөн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнийг”-ийг энэ сарын 18-нд зохион байгуулахаар болсон билээ. Уг форумд Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий аймгийн удирдлагууд болон Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, УИХ-ын гишүүд оролцоно.
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан уг ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2022 оны аравдугаар сарын 10-ны А/514 дугаар захирамжаар томилсон бөгөөд бүрэлдэхүүнд Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Соёл урлагийн газрын дарга Т.Зулбаатар, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн дэд зохицуулагч Г.Дэлгэрмаа зэрэг удирдлага, мэргэжилтнүүд багтаж буй юм